Kopoнaвиpycийн халдвар тусаагүй 2,700,000 гаруй иргэдийг урамшуулна гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

goemedee.mn нэртэй вэбсайтад “Kopoнaвиpycийн халдвар тусаагүй 2,700,000 гаруй иргэдийг урамшуулна” гарчигтай мэдээлэл оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

М.Оюунчимэг гишүүний байнгын хорооны хуралд хэлсэн санал дэмжигдээгүй ба 2022 оны төсөвт өвдөөгүй иргэдийн урамшуулал байхгүй.

2021 оны 12 дугаар сарын 17-нд goemedee.mn домайн нэртэй сайтад “Kopoнaвиpycийн халдвар тусаагүй 2,700,000 гаруй иргэдийг урамшуулна” гарчигтай мэдээлэл оруулсныг 12 дугаар сарын 19-нд CrowdTangle хэрэглүүрээр шалгахад Facebook платформд 13,864 хариу үйлдэл авсан байна. Үүнээс 558 удаа цааш түгээж хуваалцсан байв.

Уг мэдээлэлд “Төрийн ордонд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, ирэх оны төсвийн тухай хэлэлцэв” гэж эхэлсэн бөгөөд хурлын үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн коронавирусийн халдварт өртөөгүй иргэдээ нэг удаа урамшуулах талаар хэлсэн саналыг бичсэн байна.

   2022 оны Төсвийн тухай хууль болон дагалдах хуулиудад оруулах өөрчлөлтийг 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-аар баталсан ба ковидын халдвар аваагүй иргэдийг урамшуулах талаар огт суулгаагүй. Төсөв батлагдахаас өмнө ярьсныг дахин сэргээж, олон нийтийг төөрөгдүүлжээ.

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. М.Оюунчимэг гишүүний байнгын хорооны хуралд хэлсэн санал дэмжигдээгүй.

📌Төсөв хэлэлцэх үед М.Оюунчимэг гишүүний хэлсэн санал тухайн үед олон нийтийн шүүмжлэл дагуулж, сошиалд идэвхтэй хандалт авсан. Харин УИХ-ын Байнгын хорооны хурлаар дэмжлэг аваагүй.

2. 2022 оны төсөвт өвдөөгүй иргэдийн урамшуулал байхгүй.

📌Дээр дахин давтаж гаргаад буй мэдээлэлд ашигласан зураг нь 12 дугаар сарын 05-нд MNB Монголын мэдээ сувгийн албан ёсны пэйжид тавигдсан мэдээ байв. /Уг пэйжийг 2011 онд нээсэн, 353.4 мянган дагагчтай/

📌Ирэх оны нэгдсэн төсвийг баталж, дагалдах хуулиудад өөрчлөлт оруулснаас хойш Сангийн яам болон бусад албаны эх сурвалжаас мэдээлэл өгсөн. Үүнд халдвар аваагүй үлдсэн 2.7 сая иргэнд зориулсан урамшуулал гэж байхгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document