Монголын уран гулгагч олимпод оролцож байна гэх мэдээ худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 02 дугаар сарын 08-ны 17:28 цагт “Морин Аяллын Хишигээ” нэртэй Twitter хэрэглэгчийн хаягаас “Монгол Улсаас өвлийн олимпод оролцож буй анхны уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ” тайлбартай зураг жиргэснийг 23 удаа цааш түгээж, 182 лайк дарсан байв. Энэхүү монгол уран гулгагчийн зураг бүхий ижил агуулгатай пост Facebook платформд ч мөн хурдтай тархсан.

Баримт шалгалтын үр дүн

📌Уг мэдээлэлд үзүүлсэн хариу үйлдлийн 70 орчим хувь нь хуурамч мэдээлэл болохыг мэддэг, залруулахыг санал болгож байгаа нь сайшаалтай. Ийм төрлийн мэдээллийг хялбархнаар шалгаж болох жишээг оруулж байна.

✅ Агуулгаар шалгах Монгол Улсаас өвлийн олимпод оролцож байгаа тамирчдын талаар мэдээлэл түгээмэл байгаа ч албан ёсны эх сурвалжийг сонгох нь чухал. Үүний тулд Google платформд нарийвчлан хайх утгаа хашилт буюу “…” дотор бичиж, албан ёсны вэбсайтаас хайх бол site: гээд нэр зааж ашиглана.
✅ Зургаар шалгах Зурган дээр курсорыг аваачаад, “маус 2” товчийг дарж гарч ирсэн цэснээс Search Google for image- ийг сонгоно. Үр дүнд нь тухайн зураг ашиглагдсан бүх илэрцийг харуулна.

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. 2022 оны Бээжингийн өвлийн олимпод цанын спортын хоёр тамирчин оролцож байна.

📌 Монголын Үндэсний Олимпын Хорооноос Бээжин 2022 өвлийн олимпод зориулан хөтөлж буй албан ёсны вэбсайт “Манай баг тамирчид” гэх танилцуулга нүүр хуудсандаа байршуулдаг бөгөөд Батмөнхийн Ачбадрах, Ариунсанаагийн Энхтуул гэсэн хоёр цанын тамирчны танилцуулга бий.

2. Монголын уран гулгагчийн зургийг 2019 оны Өвлийн Универcиад тэмцээний үед авсан.

📌 ОХУ-ын Красноярск хотноо 2019 оны гуравдугаар сарын 2-12-нд болсон өвлийн 29 дүгээр Универсиад наадмын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд уран гулгагч Г.Марал-Эрдэнэ оролцож 30 дугаар байрт жагссан. Энэ үеэр авсан гэрэл зургийг ашигласан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document