Шуурхай: PUBG, DOTA-2, CSGO тоглоомыг ЦЕГ, СЭМҮТ-өөс бүрэн хаана гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 01 дүгээр сарын 30-нд khiimori.com домайн нэртэй сайтаас “Шуурхай: PUBG, DOTA-2, CSGO тоглоомыг ЦЕГ, СЭМҮТ-өөс бүрэн хаана” гэх гарчигтай мэдээлэл гаргасныг CrowdTangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд 02 дугаар сарын 11-ны 10:00 цагийн байдлаар Facebook платформд нийт 10,640 хариу үйлдэл авсан ба үүнээс 7,184 реакц, 2,830 сэтгэгдэл өгч, 626 удаа цааш түгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Уг мэдээлэлд “Цагдаагийн ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс хүүхэд, өсвөр насныхан PUBG mobile, Mobile legend, DOTA-2, Counter-Strike: Global Offensive цахим тоглоомууд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж, эдгээр тоглоомын сүлжээнд Монгол Улсаас хандалт хийх эрхийг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргажээ. Энэ талаар ЦЕГ-ын Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодрууллаа” гээд 2021 оны 06 дугаар сард gogo.mn сайтад анх гарч байсан ярилцлагыг оруулсан байна. Төгсгөлд нь “ЦЕГ болон СЭМҮТ-өөс саналаа тавьсан бөгөөд хаах эсэх шийдвэрийг Харилцаа, холбооны зохицуулах хорооноос гаргана” гэсэн байна.

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. ХХЗХ-нд цахим тоглоомд хандах сүлжээ хаалгах ямар ч санал, хаанаас ч ирээгүй.

📌02 дугаар сарын 11-нй 09:52 цагт СЭМҮТ-ийн дэд захирал В.Баярмаатай холбогдож шалгаж буй мэдээлэлд дурдсан “Цахим тоглоомонд донтсон үед үзүүлсэн тусламж үйлчилгээний өнөөгийн байдалд хийсэн судалгаа”-тай танилцах хүсэлт тавьсан. Тэрбээр, “СЭМҮТ ийм төрлийн судалгааг орон даяар, эсвэл тухайн хот, орон нутагт хийгээгүй. Харин хэвтэн эмчлүүлэгсдийн дунд цахим тоглоомд донтсон хүүхдүүдийн статистик гаргасан” гэсэн юм.

2. СЭМҮТ-өөс орон даяар хамарсан судалгаа хийгээгүй, хэвтэн эмчлүүлэгсдийн статистик гаргасан.

📌 ОХУ-ын Красноярск хотноо 2019 оны гуравдугаар сарын 2-12-нд болсон өвлийн 29 дүгээр Универсиад наадмын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд уран гулгагч Г.Марал-Эрдэнэ оролцож 30 дугаар байрт жагссан. Энэ үеэр авсан гэрэл зургийг ашигласан байна.

   📌Нэмэлт мэдээлэл:
2020 оны 09-р сард Энэтхэгийн засгийн газраас PUBG-г хориглож байсан бол 2021 онд тус тоглоомыг бүтээсэн Өмнөд Солонгосын Krafton компани Battlegrounds Mobile India нэрээр дахин Энэтхэгийн зах зээлд нэвтрүүлжээ. Ингэхдээ хууль бус программ ашиглах болон булхайцах оролдлогын эсрэг хатуу бодлого баримтлах болсон бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 24-нөөс 02 дугаар сарын 6-ны хооронд 170,000 гаруй хэрэглэгчийн хаягийг хаасан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document