Канье Вестийн гэр бүлийн зураг Монголд БИШ

[Худал]Энэ удаад энгийн баримт нягтлах аргыг та бүхэнтэй хуваалцахын зэрэгцээ цахим сүлжээнд тодорхой хэмжээнд эргэлзээ төрүүлэх болсон нэгэн сонирхолтой мэдээллийг шалгахаар шийдлээ. Реалити шоуны “од” Ким Кардашъян Вест болон түүний гэр бүлийн хээр авахуулсан зураг дотоодод цахим сүлжээнд тодорхой хүрээнд тархаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор тэдний гэр бүл Монгол Улсад байгаа мэтээр “хошигносон” өнгө аястай мэдээлэл цахим сүлжээнд цацагдах боллоо. #FactCheckedByMFCC
Шалгасан кэйсийн дугаар #17
2020.06.29
Улаанбаатар хот, Монгол.

Тэд том охиныхоо төрсөн өдрийг АНУ-ын Вайоминг (Wyoming) дахь эдлэндээ тэмдэглэсэн юм. Газар зүй, байгалийн тогтоц нь Монголын хөдөөтэй төстэй учир ийнхүү олон нийтийг төөрөгдүүлэх агуулга бүхий мэдээлэл тархах болжээ.

    Тэгвэл энэ төрлийн мэдээллийг энгийн технологи ашиглан хэрхэн шалгаж болох тухай богино мэдээлэл хүргэе.

    Хамгийн энгийн арга бол Google reverse image search. Ийнхүү хайлт хийхийн тулд тухайн зураг дээрээ курсороо аваачиж, баруун товчоо дарж, Search Google for image сонголтыг сонгоно. Ингэснээр тухайн зураг анх хаана, ямар агуулга дор нийтлэгдэж байсан тухай мэдээллийг нэг дор харах боломжтой болох юм.
    Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байгаа үед tineye.com -ийг ашиглаж болох юм. Энд тухайн зурагны холбоос болон зурагны файлаар хайлт хийх боломжтой бөгөөд хайлтын илэрцүүд нь илүү мэргэжлийн платформ, эх сурвалжуудаас дууддаг.
    Та бүхэн ч цахим орчинд цацагдаж буй эргэлзээтэй мэдээллийг дээрх аргуудыг ашиглан шалгаж үзээрэй.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst