Хавдрын эх суурь болсон хиймэл ногоо гэх мэдээлэл #ХУДАЛ

[Худал] 2022 оны нэгдүгээр сарын 4-нд Bolor-Erdene Baljinnyan нэртэй хэрэглэгч хиймэл байцай хийж буй бичлэгийг дараах тайлбартай нийтэлжээ. Уг бичлэгийн тайлбарт “Солонгост хятад байцаатай салат идэж үзэв үү та нар… Энэ сувинер байх тээ. Хятад нарийн ногоо гээд үхчих гээл байгаа шүү та нар зүгээр, хавдарын суурь бол хятад хүнс шүү анхаар” гэсэн байна. 2022 оны 03 дугаар сарын 7-ний 16:50 цагийн байдлаар уг бичлэгийг 577 хариу үйлдэл, 49 сэтгэгдэл үлдээж, 5,700 удаа цааш хуваалцжээ.

#FactCheckedByMFCC

🔍 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌 Такизо Ивасаки гэх эрхэм одоогийн Японы “shokuhin sampuru” буюу үзүүлэнгийн хоолны зах зээлийн суурийг тавьсан гэж үздэг. Бичлэгт гарч буй байцай зэргийг вакс, хуванцар материалаар хийдэг бөгөөд хоолны газрууд ихэвчлэн хажуугаар нь өнгөрч буй үйлчлүүлэгчдээ татах зорилгоор хиймэл хоолны үзүүлэн бэлдэж тавьдаг.

📌2017 оны 05 дугаар сарын 11-нд Энэтхэгийн “BOOM Live” баримт шалгах төвийн (IFCN-ий баталгаажуулалттай баримт шалгах төв) шалгасан. Уг бичлэг нь мөн хятад байцай хийж буй үйл явц биш гэжээ. Баримт шалгасан нийтлэлд бичсэнээр “Бичлэгт Японы ресторануудад ашигладаг үзүүлэнгийн хоол хийж байгааг харуулсан бөгөөд хоёр жилийн өмнө SBS сувгаар цацагдаж байсан. Маш олон ресторанд уг хоолны үзүүлэнг ашигладаг ба үзүүлэн хийдэг дэлгүүрүүдтэй ч хамтарч ажилладаг” гэжээ.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst