Германд НАТО-г эсэргүүцэж, Оросыг дэмжсэн 30,000 хүний жагсаал боллоо гэх мэдээлэл #ХУДАЛ

[Худал] 2022 оны 03 дугаар сарын 7-нд “Arigbukh Khaan” нэртэй Facebook хэрэглэгчийн хаягаас “Германы ХАМБУРГД НАТО БОЛОН БАРУУНЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ ОРОСЫГ дэмжсэн 30,000 хүний жагсаал 5-нд болжээ” гэх тайлбартай зураг бүхий постыг 141.6 мянган дагагчтай “Цензургүй ЯРИА” нэртэй паблик группэд оруулсан нь 03 дугаар сарын 10-ны байдлаар 1.1 мянган реакц, 117 сэтгэгдэл үлдээж, 479 удаа цааш хуваалцсан байна.

#FactCheckedByMFCC

🔍 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌03 дугаар сарын 5-аас хойш Европын улсуудад дайныг эсэргүүцсэн жагсаал өрнөсөн бөгөөд зураг дээрх жагсаал нь Германы Гамбург хотын Бинненалстер дахь Жунгфернстиег талбайд болсон байна. Жагсагчид Украины далбаа болон В.Путиныг эсэргүүцсэн самбар барьж, дайныг эсэргүүцсэн.

👆Талбайд цугласан хүний тоог гаргах сонирхолтой арга - Mapcheck

💡Аливаа жагсаал цуглаанд оролцсон хүний тоог ихэнхдээ нэмж мэдээлдэг тул нэгж талбайд хичнээн хүн багтахыг тооцоолох mapchecking платформыг Антони Кател хөгжүүлсэн.
📌Жунгфернстиегийн талбай дахь жагсаалын зурагт байгаа хүмүүсийн нягтаршлын байдлаас харахад 30 мянган хүн биш, 16,200 орчим хүн байгааг тооцоолж гаргав. /зургаас харна уу/
📌Хэрэв нэг метр квадрат талбайд таван хүн буюу хоорондоо ямар ч зайгүй шахалдан зогссон тохиолдолд 30,000 хүн багтах боломжтойг mapcheck-ээр тооцоолж болно.

👆Гэхдээ жагсаалын оргил үед хүмүүсийн нягтаршил ямар байсныг харах боломжгүй ба “жагсаалд яг одоо 30,000 хүн оролцож байна” гэсэн тайлбар зурагт байгаагүйг онцолж байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst