Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах асуудлаар FATF онлайн уулзалт хийсэн тухай албан бус орчуулга ТӨӨРӨГДҮҮЛСЭН агуулгатай

[ТӨӨРӨГДҮҮЛСЭН] Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрдсэлтэй улсуудын жагсаалтад багтаж, өнгөрсөн оны 10-р сард ФАТФ байгууллагын хяналтын жагсаалт буюу саарал жагсаалтад багтсан билээ. Тэгвэл саарал жагсаалтаас гарах тухай асуудлыг шийдэх онлайн хурал болсон тухай мэдээллийн албан бус орчуулгын долдугаар сарын 1-нд Монголбанк өөрсдийн цахим хуудсандаа нийтэлсэнд баримтын шалгалт хийв.
#FactCheckedByMFCC

     Энэхүү үнэлгээг цахим хурал зохион байгуулах хэлбэрээр хийсэн бөгөөд энэ тухай мэдээлэл зургаадугаар сарын 30-ны өдөр FATF байгууллагын албан ёсны цахим хуудас болох faft-gafi.org сайтад мэдээлэгдсэн байна. Харин энэ мэдээллийн албан бус орчуулгыг Монголбанк өөрсдийн цахим хуудсанд тавьсанд агуулгыг нягтлан, шалгалт хийхэд агуулгыг бүрэн орчуулаагүй зөрчил ажиглагдаж байна.

Тухайлбал,
     "The FATF has made the initial determination that Mongolia has substantially completed its action plan and warrants an on-site assessment to verify that the implementation of Mongolia’s AML/CFT reforms has begun and is being sustained, and that the necessary political commitment remains in place to sustain implementation in the future." гэжээ.

Энэхүү агуулгын шууд орчуулга нь:
     "FATF байгууллага нь Монгол Улс өөрийн өгсөн амлалт, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө ҮНДСЭНДЭЭ биелүүлсэн гэх АНХАН ШАТНЫ дүгнэлтэд хүрлээ. Цаашид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажил бодитоор эхэлсэн бөгөөд тогтвортой үргэлжилж байгааг, мөн энэ ажлын хэрэгжилтийг ирээдүйд тогтвортой хангахад улс төрийн хувьд шаардлагатай дэмжлэг байгаа эсэхийг газар дээр хяналт шалгалт хийж тодорхойлохоор боллоо гэжээ."

     Энэ хүрээнд ФАТФ-ын 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн онлайн хурлаар Монгол Улсыг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хангалттай биелүүлсэн гэж дүгнэлээ. Түүнчлэн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнгийн хэрэгжилтийг үнэлэх, цаашид хэрэгжилтийг тогтвортой хангахын тулд улс төрөөс шаардагдах хүчин чармайлт байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор газар дээрх хяналт шалгалт хийх шийдвэрийг гаргав." гэжээ.
     Энд INITIAL буюу АНХАН ШАТНЫ гэх үгийг гээсэн нь мэдэгдлийг агуулгыг бүхэлд нь төөрөгдүүлж, уншигчдад Монгол Улс саарал жагсаалтаас гарсан мэт сэтгэгдэл төрүүлэхээр болжээ. Мөн SUBSTANTIALLY гэх үгийг БҮРЭН гэж орчуулсан нь мөн утгыг хэт хүчирхэгжүүлсэн үгийг сонголт болжээ.
     Энэ нь нэг талаас агуулгыг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн уншигчдыг төөрөгдүүлэх зорилгоор санаатайгаар өөрчилсөн, нөгөө талаас орчуулагчийн мэргэжлийн алдаа байх боломжтой.

    

    Цаашлаад Монгол Улс саарал жагсаалтаас хасагдсан эсэхийг мөн FATF-ийн албан ёсны цахим хуудаснаас шалгахад Монгол болон Монголтой хамт хугацаандаа үнэлгээ хийлгэсэн Исланд улсууд жагсаалтад хэвээр байгааг харж болохоор байна.
    Энэхүү мэдээллийг Монголбанк өөрийн веб сайтдаа оруулснаас гадна Facebook хуудастаа байршуулсан байх бөгөөд баримт нягтлах үеэр 212 хариу үйлдэл (reaction), 2 сэтгэгдэл (comment) авч, 244 удаа хуваалцсан (share) байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst