FACT CHECKED: Хүүхдийн мөнгө барьцаалж зээл олгоно гэх мэдээлэл #ХУДАЛ
[Худал]
2021 оны 08 дугаар сараас эхэлж цахим орчинд давтамжтай түгдэг “Хүүхдийн мөнгө барьцаалж зээл олгоно” гэх мэдээллийг 2022 оны 04 дүгээр сарын 2-нд дахин оруулж иржээ. Дахин сэргээж түгээдэг
ийм төрлийн мэдээлэл хандалт авах зорилгоор тухайн нэг пэйж, группэд нэгдэхийг уриалсан байдаг ч зарим иргэд залилангийн гэмт хэргийн хохирогч болж болзошгүй эрсдэлтэй тул анхааруулах шаардлагатай гэж үзлээ.
#FactCheckedByMFCC
🔍 Бид өмгөөллийн Fidelitas Partners хуулийн фирмтэй хамтран дараах байдлаар баримт шалгалаа.
📌2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Засгийн газрын 36 дугаар тогтоолын хавсралт "Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, мөнгөн хэлбэрээр олгох журам" гэж баталсан.
📌Энэ журмын 6.4-д "Хүүхдийн мөнгөн хуримтлал, эсхүл мөнгөн хэлбэрээр олгосон хөрөнгийг барьцаалж зээл авах, олгох, банкны зээл суутгахыг хориглоно" гэж заасан байна. Энэ тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна.