Хүүхдийн өндөр, жин үзээд, хоолойг нь харчихаад 150 мянга гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Эсэргүүцэж байна!!! Улсын эмнэлэг чинь чаддаггүй юм бол ЭМД-ын сангаас 1 хүүхдэд төсөвлөсөн 150к аараа хувийн эмнэлгүүдийг санхүүжүүлж нарийн шинжилгээнд хамруулж өгөөчээ!! Нэлээд хэдэн хэрэгтэй үзлэг шинжилгээ хийлгэчхээр мөнгөшдээ. ЭМЯ ны сайд дарга нар нь хартал шэйрлээд өг” гэсэн пост оруулсан нь 05 дугаар сарын 9-ний байдлаар 4.6 мянган реакц, 913 сэтгэгдэл авч, 7000 удаа цааш түгээгдсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

2022 оны 05 дугаар сарын 3-нд “Иргэн таныг сонсож байна 1111 төв” нэртэй 147.6 мянган гишүүнтэй паблик группэд Amin Od нэртэй хэрэглэгчийн хаягаас “За болио боль ЭМЯ үнэн инээдтэй ичиж үхмээр юм. Эрт илрүүлэг гээд сүржин нэрлээд л 1 хүүхдийн ЭМД-ын сангаас гарах төсөв 150к гээд байсан. Хүүхдийн өндөр,жин,цээж чагнаад шүдийг нь хараад л 150к. Мөнгө угаах өөр арга олдохгүй байна уу та нарт. Нэгэнт улс даяар өрнүүлж байгаа аян байж дорвитойхон шиг эцэг эхчүүд тэр бүр хүүхдээ үзүүлж чаддаггүй, боломж нь олддоггүй томограф ч юм уу, үгүй ядаж шээс цусны дэлгэрэнгүй, эрдсийн шинжилгээ авчих л даа. Тэгж байж л хүүхдүүдийн далд явагдаж байгаа янз янзын өвчнийг эрт илрүүлнэ биздээ. Тэрнээс хүүхдийнхээ өндөр жинг мэдэхгүй, шүдэнд нь анхаардаггүй ээж бараг байдаггүй байгаа шүү. Ард түмнээр тохуурхаж ханахгүймаа. Арайчдээ хэлэх ч үг алга. Эсэргүүцэж байна!!! Улсын эмнэлэг чинь чаддаггүй юм бол ЭМД-ын сангаас 1 хүүхдэд төсөвлөсөн 150к аараа хувийн эмнэлгүүдийг санхүүжүүлж нарийн шинжилгээнд хамруулж өгөөчээ!! Нэлээд хэдэн хэрэгтэй үзлэг шинжилгээ хийлгэчхээр мөнгөшдээ. ЭМЯ ны сайд дарга нар нь хартал шэйрлээд өг” гэсэн пост оруулсан нь 05 дугаар сарын 9-ний байдлаар 4.6 мянган реакц, 913 сэтгэгдэл авч, 7000 удаа цааш түгээгдсэн байна.

1. С.Энхболд: Хүүхдийн үзлэгт мөнгө төсөвлөөгүй

📌05 дугаар сарын 9-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд 11-11 төв дээр ажиллах үедээ хэвлэлийнхэнд өгсөн яриандаа “18-аас дээш насны 4 багцад 60-150 мянган төгрөгийн шинжилгээ хийж байгаа. 0-17 насны хүүхэд тухайн оршин суугаа дүүрэг, аймгийнхаа анхан шатны байгууллагаар үзүүлж байгаа. Энэ үзлэг үнэ төлбөргүй. Анхан шатны байгууллагууд үзүүлсэн хүнийхээ тоогоор ЭМД-аас санхүүждэг. Энд тулгуурлаж бид 0-17 насны хүүхдийн шинжилгээг хийж байгаа. 0-5 насны хүүхдэд 4 төрлийн шинжилгээ хийж байна. 6-17 насны хүүхдэд 6 төрлийн шинжилгээ хийж байна” гэжээ.

2. ЭМДҮЗ-өөс баталсан тогтоолд 0-17 насны хүүхдэд санхүүжилт олгохгүй гэжээ.

.

📌Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 5-ны өдрийн 06 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах, төлбөрийг нь санхүүжүүлэх журам” баталсан. 📌Уг журмын 5.1-д “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцын нэгж тохиолдлыг тооцон, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхэд баримтлах удирдамж”-ийг баталсан. 📌“0-17 насны хүүхдийн багцад багтсан тусламж, үйлчилгээнд даатгуулагчийг хамруулах үйл ажиллагаа нь анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагад хийгдэх ба үүнтэй холбоотой зардал анхан шатны нэг иргэнээр тооцсон төлбөрт багтсан тул давхар санхүүжилт олгохгүй” гэж заасан байна.

✅Нэмэлт мэдээлэл:

👉18-30 насны үзлэг шинжилгээнд 60,000₮,
👉31-45 насны үзлэг шинжилгээнд 130,000₮,
👉46-60 насны үзлэг шинжилгээнд 150,000₮
👉61-ээс дээш насны үзлэг шинжилгээнд 140,000₮ тус тус баталсан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

  1. Шалгасан мэдээлэл www.facebook.com
  2. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын яриа www.youtube.com
  3. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны 6-р тогтоол Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах, төлбөрийг нь санхүүжүүлэх журам www.legalinfo.mn
  4. Хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлыг тавдугаар сард эхлүүлэх шийдвэр гаргасан тухай Засгийн газрын мэдээ www.mongolia.gov.mn
  5. ХҮН АМЫН НАС, ХҮЙС, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛД СУУРИЛСАН ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГООГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ www.legalinfo.mn
  6. Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны товлол, давтамж www.legalinfo.mn
  7. ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГООНЫ ЕРӨНХИЙ ЗУРАГЛАЛ www.legalinfo.mn
  8. Хүн амын тоо /0-18 нас/ www.1212.mn

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document