Сурагчдын амралт зургаадугаар сарын 1-нээс эхлэх боллоо гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 05 дугаар сарын 26-нд paparazzi.mn домайн нэртэй сайтад “Сурагчдын амралт зургадугаар сарын 1-ээс эхлэх боллоо” гэх мэдээлэл гарсныг Crowdtangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд 05 дугаар сарын 27-ны байдлаар Facebook платформд 11,143 хариу үйлдэл аваад байна. Үүнээс 9,038 реакц, 1,187 сэтгэгдэл өгч, 918 цдаа цааш түгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

2022 оны 05 дугаар сарын 26-нд paparazzi.mn домайн нэртэй сайтад “Сурагчдын амралт зургадугаар сарын 1-ээс эхлэх боллоо” гэх мэдээлэл гарсныг Crowdtangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд 05 дугаар сарын 27-ны байдлаар Facebook платформд 11,143 хариу үйлдэл аваад байна. Үүнээс 9,038 реакц, 1,187 сэтгэгдэл өгч, 918 цдаа цааш түгээсэн байна.

1. 11-11 лавлах: Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулаагүй.

📌Төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл өгөх 11-11 утаснаас Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөх шугамаар холбогдож лавлахад амралтын хуваарьт өөрчлөлт оруулаагүй гэв.

2. БШУЯ-ны албан ёсны пэйжид мэдэгдэл гарлаа.

📌2022 оны 05 дугаар сарын 26-нд Боловсрол, шинжлэх ухааны яам нэртэй албан ёсны тэмдэглэгээтэй пэйж хаягаар “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хуваарийг өөрчлөөгүй” гэж мэдэгдэл гаргасан.
Уг мэдэгдэлд, “Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн II, III дугаар улирал буюу хоёрдугаар хагас жилийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон билээ. Энэхүү хуваарийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн II хагас жилийн хичээл 02 дугаар сарын 14-нөөс 04 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилж, 04 дүгээр сарын 4-10-ны өдрүүдэд нэг долоо хоног амарсан.
Харин гуравдугаар улирлын хичээл 04 дүгээр сарын 11-ээс эхэлсэн бөгөөд дараах хуваарийн дагуу зуны амралт эхэлнэ. Үүнд:
✅1-3 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 06-ны өдрөөс
✅4-5 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 13-ны өдрөөс
✅6-12 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ” гэсэн байна.
👉Уг тушаалын хавсралтаар заасан хуваарийг зурагт үзүүлэв.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document