“Хятадын гадаад хэргийн сайд Ван И Монгол бүсгүйн өргөн барьсан сүүнээс татгалзсан” гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2020 оны 9-р сарын 15, 16-нд Монгол улсын Гадаад хэргийн сайд Н.Энхтайваны урилгаар албан ёсоор айлчилсан билээ. Айлчлалын үеэр цахим орчинд “Хятадын гадаад яамны сайд Ван И монгол бүсгүйн өргөн барьсан ариун цагаан сүүнээс татгалзан, хэрэггүй гэчихээд явжээ”, “Цагаан сүүгээ барьж, луухаан ямар хариу үзүүлснийг хар”, “Ван И ирээд доромжилчоод явлаа” гэх мэдээлэл тархаад байна. Хоорондоо ижил агуулга бүхий эдгээр мэдээлэл Монгол төдийгүй Хятад, Япон хэл дээр ч мөн цахим орчинд тархжээ.

 

Баримт шалгалтын үр дүн

Уг пост, мэдээлэлд ашигласан зураг нь 2018 оны наймдугаар сарын 23-нд Хятадын гадаад хэргийн сайд Ван И-г Монголд айлчлах үеэр авсан зураг бөгөөд айлчлалын үеэр СҮҮ БИШ ААРУУЛ өргөн барьсан гэдгийг Монгол Улсын Гадаад Харилцааны Яамаас баталгаажуулсан юм

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2020 оны 9-р сарын 15, 16-нд Монгол улсын Гадаад хэргийн сайд Н.Энхтайваны урилгаар албан ёсоор айлчилсан билээ. Айлчлалын үеэр цахим орчинд “Хятадын гадаад яамны сайд Ван И монгол бүсгүйн өргөн барьсан ариун цагаан сүүнээс татгалзан, хэрэггүй гэчихээд явжээ”, “Цагаан сүүгээ барьж, луухаан ямар хариу үзүүлснийг хар”, “Ван И ирээд доромжилчоод явлаа” гэх мэдээлэл тархаад байна. Хоорондоо ижил агуулга бүхий эдгээр мэдээлэл Монгол төдийгүй Хятад, Япон хэл дээр ч мөн цахим орчинд тархжээ.

Уг пост, мэдээлэлд ашигласан зураг нь 2018 оны наймдугаар сарын 23-нд Хятадын гадаад хэргийн сайд Ван И-г Монголд айлчлах үеэр авсан зураг бөгөөд айлчлалын үеэр СҮҮ БИШ ААРУУЛ өргөн барьсан гэдгийг Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia—аас баталгаажуулсан юм. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-ийн ааруул амсаж байх үеийн зургийг хавсаргав. 2020 оны 09-р сарын 15-ны өдөр Гадаад хэргийн сайд Ван И-г угтан авахад тэрээр хар өнгийн масктай, угтаж авсан бүрэлдэхүүн ч бас цомхон байсныг та бидний энэхүү пост мэдээлэлд хавсаргасан зурагнаас харах боломжтой юм.

Үүнээс гадна 2018 оны 8-р сарын 23-ны өдөр айлчлах үед манай хэвлэлүүдээр мэдээлж байсан мэдээллийн цахим холбоосыг та коммент хэсгээс олж уншина уу!

Хятадын гадаад хэргийн сайд Ван И-г Монголд айлчлах үеэр авсан зураг бөгөөд айлчлалын үеэр СҮҮ БИШ ААРУУЛ өргөн барьсан

Сүүлийн үед БНХАУ болон Монгол улсын хоорондын харилцаанд сэв суулгах зорилго бүхий ХУУРАМЧ мэдээллүүд цахим орчинд идэвхтэй тархаж байгаа учраас та бүхнийг энэ төрлийн мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, цахим орчинд ХУДАЛ мэдээллэл түгээхээсээ өмнө #ЭХЛЭЭДБОД-дог байхыг уриалж байна. #ThinkFirst!
Цахим орчинд түгээсэн ХУДАЛ мэдээлэл, вирус шиг хурдтай тархаж, ул мөр нь цахим орчинд хадгалагдаж үлддэг тул танаас ХУДАЛ мэдээллийг түгээхгүй, хуваалцахгүй байхыг хүсч байна. Тухайлбал, Facebook хэрэглэгч Ажиглагч Д.Энхбаатарын түгээсэн хуурамч мэдээлэл 48 цагийн дотор л гэхэд 1600 удаа түгээгдсэн байгаа нь хуурамч мэдээлэл хэрхэн хурдтай тархдаг болохыг тод жишээ юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document