“Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-ийн айлчлалын өмнө АНУ-ын зэвсэгт хүчнийхэн Монголд айлчилж, дундын зайн тусгалтай пуужин суурилуулсан” гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Зэвсэгт хүчний хэлэлцээрийн дагуу Монголд дундын тусгалтай пуужин суурилуулахаар болсон нь Бээжинтай хамгийн ойрхон пуужин хөөргөх талбай болж байна. Хятадын Коммунист нам Монгол элэг нэгтнүүдийг доош нь хийснийхээ горыг амсч байна. АНУ-ын арми хүчирхэг юм” гэх агуулгатай мессеж Хятад, Тайваны цахим орчинд идэвхтэй түгээгдсэн.

Баримт шалгалтын үр дүн

Mongolian Fact Checking Center Тайваны Баримт Шалгагчдын Төвтэй (Taiwan Fact Check Center TFC 台灣事實查核中心) хамтарч баримтын шалгалт хийлээ. БНХАУ, Тайванийн цахим хэрэглэгчдийн дунд БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И-ийн Монгол улсад хийж буй айлчлалтай давхцан нэгэн #ХУДАЛ мэдээлэл тархаад байна.

Mongolian Fact Checking Center Тайваны Баримт Шалгагчдын Төвтэй (Taiwan Fact Check Center TFC 台灣事實查核中心) хамтарч баримтын шалгалт хийлээ.

БНХАУ, Тайванийн цахим хэрэглэгчдийн дунд БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И-ийн Монгол улсад хийж буй айлчлалтай давхцан нэгэн #ХУДАЛ мэдээлэл тархаад байна.

Мэдээллийн агуулгын хувьд “中共🇨🇳的滅頂之災終於開啟,美軍🇺🇸上將比王毅搶先一步到了蒙古國,將簽署軍事協議,將在蒙古設立中程導彈 👍👍👍

這可是離北京最近的導彈發射場,中共這樣的流氓必須有美國🇺🇸這樣的警察治理,中共這就是你們欺負蒙古族同胞的下場,美軍威武” буюу “БНХАУ-ын коммунист намын мөхөл ийнхүү эхэлж байна. АНУ-ын Армийн Генерал Ван И-ээс нэг алхам түрүүлж, Монгол улстай гэрээ байгуулж, Монголд дундын тусгалын пуужин байршуулахаар болжээ. Зэвсэгт хүчний хэлэлцээрийн дагуу Монголд дундын тусгалтай пуужин суурилуулахаар болсон нь Бээжинтай хамгийн ойрхон пуужин хөөргөх талбай болж байна. Хятадын Коммунист нам Монгол элэг нэгтнүүдийг доош нь хийснийхээ горыг амсч байна. АНУ-ын арми хүчирхэг юм” гэх агуулгатай мессеж Хятад, Тайваны цахим орчинд идэвхтэй түгээгджээ. Эдгээр мэдээлэлд ашигласан зургаар тархалтыг нь Google-ээс хайж үзэхэд 0.20 секундэд 197 илэрц гарч байгаа нь энэ 7 хоногт энэхүү мэдээлэл Хятадын цахим хэрэглэгчдийн дунд хэр зэрэг идэвхтэй түгээгдсэн болох нь харагдаж байна.

Анх буюу 2020 оны 09-р сарын 12-нд Facebook хэрэглэгч Calvin Man-ий дээрх агуулгатай постыг оруулахдаа зургийн дэргэд Монголд дундын тусгалтай пуужин байршуулах гэрээнд гарын үсэг зурж байгаа сэтгэгдэл төрүүлэхээр зургийг хуваалцсан.

Эх зургийн хувьд хуучин зураг буюу хоёр жилийн өмнө 2018 оны 05-р сарын 17-нд АНУ-ын агаарын хүчний бригадын генерал (Daniel Yenchesky) Улаанбаатар хотод айлчлахад Монгол улсын Зэвсэгт Хүчний Агаарын цэргийн штабын дарга, хурандаа, бригадын генерал Б.Батбаяр нар Airmаn-to-Airmаn (A2A) хэлэлцээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр дарсан болохыг АНУ-ын агаарын хүчний албан ёсны цахим хуудсаас харах боломжтой. Номхон далайн бүс нутагт энх тайвныг сахиулах зорилго бүхий хэлэлцээ 2012 онд эхэлж, 2018 оны байдлаар нийтдээ Монголоос гадна 18 улс нэгдээд байгаа тухай АНУ-ын агаарын хүчний мэдээнд онцлон тусгасан байсан. Монгол улс, АНУ-ын зэвсэгт хүчинтэй хүмүүнлэгийн болон энхийг сахиулах ажиллагаанд 2003 оноос хойш хамтран ажилласан болохыг мэдээлсэн. (Энэхүү мэдээллийн цахим холбоосыг та comment хэсгээс харна уу!) Дундын зайн тусгалтай пуужин байршуулахаар болсон талаарх мэдээллийг Тайваны Баримт Шалгагчдын Төв АНУ-ын нэр нөлөө бүхий томоохон хэвлэлүүдийн цахим сайтаас шүүж үзэхэд ямар ч илэрц гарч ирээгүй юм.

Монголын хувьд 2019 оны 08-р сарын 08-нд Shuud.mn сайтад “АНУ Монголд пуужингуудаа байршуулахаар бэлтгэж байгаа юу?” гэх ХУДАЛ мэдээлэл түгээгдсэн болохыг Монгол улсаас
АНУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудаснаа няцаасан.

Үүнийг эх сурвалж болгон Ikon News “Одоогийн Монгол Улсад мөрдөгдөж буй хуулиудаар АНУ Монгол Улсад пуужин байршуулах ямар ч боломж, нөхцөлгүй юм” гэж “Ё.Отгонбаяр: Монголын газар нутагт АНУ пуужингаа байршуулна гэдэг ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ” гарчигтэй нийтлэлдээ дурьджээ.
Үүнээс гадна БНХАУ, Тайваны цахим хэрэглэгчдийн дунд тархаад байгаа ХУДАЛ мэдээлэл дунд БНХАУ-ын Гадаад Хэргийн Сайд Ван И-ийн айлчлалын өмнөхөн АНУ-аас Монгол улсад өндөр дээд хэмжээний айлчлал болсон мэтээр мэдээлсэн байсан. АНУ-ын элчин сайдын яам болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газрын албан ёсны цахим хуудсуудад АНУ, Монгол хоёрын хооронд COVID-19 гарснаас хойш ямар нэгэн албан ёсны айлчлал хийгдээгүй болохыг харж болохоор байгаа юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document