“30,000 хонь замдаа гарчээ” гэх бичлэг, зураг төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Цахим орчинд 30 мянган хонь замдаа гарсан мэтээр ойлголт өгөхөөр бичлэгүүд цацагдсан нь төөрөгдүүлсэн мэдээлэлүүд байлаа. Тэгвэл бид энэ удаад үнэн бодит мэдээллийг хуурамч мэдээллүүдтэй харьцуулан хүргэлээ.

Баримт шалгалтын үр дүн

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2020 оны 2-р сарын 28-нд БНХАУ-д айлчлах үеэр Хятадын талд Монголоос 30 мянган хонь хандивлахаар болсон. Үүнтэй холбоотойгоор тухайн үед /2020 оны 2-р сарын сүүлч, 3-р сарын эхээр/ цахим орчинд 30 мянган хонь замдаа гарсан мэтээр ойлголт өгөхөөр бичлэгүүд цацагдсан нь ТӨӨРӨГДҮҮЛСЭН мэдээлэлүүд байлаа. Тэгвэл бид энэ удаад үнэн бодит мэдээллийг ХУУРАМЧ мэдээллүүдтэй харьцуулан хүргэж байна

 Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажлын хэсгээс 10-р сарын 6-нд Хятадын талд 30 мянган хонь хүлээлгэн өгнө гэж мэдээлж байсан. Энэ талаар холбогдох албаны эх сурвалжаас утсаар тодруулж асуухад одоогоор хил даваагүй байгаа гэж мэдээлсэн. Хятадын хэвлэлээр, тухайлбал People’s Daily 人民日報-д Замын-Үүд дэх тусгаарлалтын бүсэд 20 мянган хонь цуглараад байгаа тухай мэдээлсэн. Харин Өвөрмонголын Солонго сэтгүүл 16 мянган хонь цугларсан туай мэдээлсэн. Нийт 6 км квадрат талбайг хамарсан тусгаарлалтын бүсэд 30 мянган хонийг 45 хоногийн турш тусгаарласаны дараа энэ сардаа багтан хилээр нэвтрүүлэх юм байна.

Зураг#1:

Монголын хандивласан 30 мянган хонь замдаа гарлаа гэсэн агуулгатай энэхүү бичлэг цахим орчинд 2020 оны 3-р сарын эхээр Монгол, Хятадын цахим хэрэглэгчдийн дунд идэвхтэй түгээгдэж байсан. Харин хоёр улсын засгийн газрын хамтарсан ажлын хэсэг 2020 оны 8-р сарын сүүлчээр байгуулагдаж, 9-р сарын сүүлч, 10-р сарын эхээр 30 мянган хонины эхний хэсгийг Замын-Үүдийн тусгаарлалтын бүсэд машинд ачин хүргэсэн. /Эх суржалж: Солонго сэтгүүл/

Зураг#2:

“Хятад руу явуулсан 30 мянган хонь” гэсэн агуулгатай хонинд маск зүүлгэсэн зураг мөн цахим орчинд тархаад байгаа. Харин зүүн гар талд байгаа зурагт Замын-Үүдийн тусгаарлалтын бүсэд байгаа хонины зургийг орууллаа. /Эх сурвалж: БНХАУ-ын People’s Daily /人民日报//

Зураг#3:

30 мянган хонь бэлчиж байна. Хандивын хонинууд Бээжин лүү явж байна гэх агуулгатай мэдээлэл, дараах бичлэгийн хамт мөн энэ оны 3-р сарын эхээр эрчимтэй түгээгдэж байсан. Харин бодит байдал дээр 30 мянган хонийг аймаг тус бүрээс цуглуулсан бөгөөд нэгтгэж нэг малчин хариулаагүй. Одоогоор тусгаарлалтын бүсэд 16 мянган хонь төвлөрөөд байгаа бөгөөд үлдэгдэл 14 мянган хонийг зүүн гурван аймгаас төвлөрүүлэхээр ажиллаж байгаа гэж Solongonews.mn сэтгүүлд мэдээлсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document