Жо Байден Хятадын нүүрсний хэрэглээг хязгаарлана гэсэн нь ҮНЭН, Монголоос худалдан авахыг таслан зогсооно гэдэг нь ХУДАЛ

[ХУДАЛ] 2020 оны 11 дүгээр сарын 3-ны оройн 21 цагийн үед Ундрахжаргалант Батдорж хаягаас “БНХАУ-ын эсрэг чиглэсэн, тэр дундаа нүүрсний хэрэглээг танах асуудалд онцгой анхаарна. БНХАУ түүхий нүүрснийхээ ихэнх хувийг Монгол Улсаас худалдан авдаг. Тэгвэл энэхүү худалдааг зогсоох чиглэлд ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдрөөс эхлэн ажиллана” гэсэн үгтэй АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Жо Байдены зурагтай постерыг “Ийм учраас монголчууд Трампыг дэмжээд байгаа юм шүү дээ. Байдены үг айдас, хүйдэс...” тайлбартай нийтэлсэн.

🔎Мөн жиргээч Uyanga Tsoggerel тус орой 22:52 цагт “Монголын нүүрс дэлхийн хамгийн бохир нүүрс. Тиймээс хамгийн өндөр татвар оногдуулах ёстой гэжээдэг шүү энэ Байден” гэсэн тайлбартайгаар нэгэн бичлэг оруулсан юм.
🔎Түүнчлэн Natsag Dulamsuren хаягнаас “Жой Байден: БНХАУ нүүрснийхээ ихэнх хувийг Монголоос авдаг. Энэ худалдааг зогсооно. БНХАУ-ын эсрэг нүүрсний хэрэглээг танах асуудалд анхаарна” гэж жиргэжээ.
Эдгээр нь facebook болон twitter хэрэглэгчдийн дунд шэйрлэгдэж, түүнийг дагасан маргаан өрнөсөөр байна.
#FactCheckedByMFCC

    Бичлэгийн 01:05:30-аас эхлэн хөтлөгч, “Блумбергээс асуулт асуух гэсэн юм. Таны бизнес БНХАУ-д асар их хэмжээний хөрөнгө оруулсан... Дэлхий дээр хамгийн их хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг улс шүү дээ. Тэгвэл цаг уурын хямралыг сааруулахын тулд та Хятад улсад ямар хэмжээнд шахалт үзүүлж чадах вэ?” гэсэн асуултад “Дайн хийхгүй нь ойлгомжтой тийм үү. Хэлэлцээр хийх ёстой шүү дээ. Хэлцэл хийж чадахгүй бол ямар үр дагавар гардгийг одоо худалдааны татвараас бид мэдэрч байна шүү дээ. Энэ асуудал тэдний ч эрх ашгийн төлөө гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Манай иргэд үхэж байгаа шиг тэдний ард иргэд ч үхнэ. Тиймээс хамтарч ажиллах хэрэгтэй…” гэж Майкл Блумберг хариулсан байна.

Харин бичлэг үргэлжлэх 1:10:45 цагт Жо Байден өөр сэдвээр тавьсан асуултад хариулахдаа нэмэлтээр:
📌“Хятадын асуудал дээр нэг зүйлийг нэммээр байна. Хятад улс Бүс ба зам санаачилга хэрэгжүүлж байгаа. Дэлхий дээрх хамгийн бохир нүүрсийг авч ашиглаж байна, түүнийхээ дийлэнхийг 🇲🇳Монголоос аваад, 🌎дэлхий даяар цацаж байна. Нэг зүйлийг тодорхой болгож өгөх ёстой. Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойшхи эхний 100 өдөртөө багтааж, тэднийг Вашингтонд дуудаж ирүүлээд, “Та нар энэ хэвээрээ байсаар байвал дэлхийн бүх орон танай улсын худалдан борлуулж байгаа бүх зүйл дээр татвар ногдуулж, та нар үүнээс асар их хохирол амсана" гэдгийг нь маш тодорхой тайлбарлаж ойлгуулах болно” гэж хэлсэн байна.

Уг мэтгэлцээний турш
🔎“нүүрс” гэдэг үг 4 удаа
🔎“Монгол” гэдэг үг 1 удаа
🔎“хатуу түлш” гэдэг үг 4 удаа
🔎“Хятад” гэдэг үг 8 удаа дурдагдсан, ингэхдээ бүх тохиолдолд цаг уурын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөлөл ихтэй, хатуу түлш ихээр хэрэглэдэг гэсэн агуулгаар ашиглагджээ.

    2020 оны эхний гурван улирлын байдлаар Хятад улс 239.43 сая тонн нүүрс импортолсон нь 2019 оны бүтэн жилийн 80 орчим хувийг эзэлж байна” гээд 2020 оны 1-8 дугаар сарын байдлаар түүхий нүүрсний импортын
➡️57.35 хувийг Австралиас
➡️22.36 хувийг Индонесоос
➡️15.01 хувийг ОХУ-аас
➡️2.12 хувийг Монгол Улсаас тус тус авсныг мэдээлсэн байна.
Харин коксжих нүүрсний импортын
➡️59.94 хувийг Австралиас
➡️23.86 хувийг Монгол Улсаас
➡️7.4 хувийг ОХУ-аас
➡️5.93 хувийг Канадаас тус тус авсныг үзүүлсэн байна.
☑️Хятадын томоохон боомтууд дахь коксжих нүүрсний тооллого аравдугаар сарын 9-ний байдлаар сүүлийн 18 сарын хамгийн бага буюу 3.5 сая тоннд хүрснийг уг мэдээллээс харж болно.

    Жо Байдены байр суурь Хятадын нүүрсний хэрэглээг шүүмжилж, хэрэв ерөнхийлөгч болбол шахалт үзүүлэх утга агуулсан ба үүнд Монголын нүүрсний экспортыг зогсоох шууд утга агуулаагүй болно.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst