Домогт хөлбөмбөгч Марадонагийн шарилыг үл хүндэтгэсэн ажилтнууд халдлагад өртөж, алагдсан #ХУДАЛ

[Худал] “Домогт хөлбөмбөгч Марадонагийн шарилыг үл хүндэтгэсэн ажилтнууд халдлагад өртөж, алагдсан”
#FactCheckedByMFCC

    2 нь нас барж 1 нь биeийн байдал нь маш хүнд байгаа гэнэ...Тохиромжгүй газрын селфи.!” гэсэн утгатай оршуулгын газрын ажилтан Марадонагийн шарилын дэргэдэх зураг, мөн хогийн савнаас цогцос олж буй бичлэгийн зурагтай хамт постолсон. Энэ нь ХУДАЛ мэдээлэл бөгөөд өнөөдөр ч дэлхийн олон улсад түгээгдсээр байна.

📌Баримт шалгалтыг хийхдээ уг бичлэгийн хэсгийг зураг болгон татаж, image.google.com-д оруулан үзэхэд 2020 оны гуравдугаар сарын 16-нд хогийн савнаас цогцос олдсон тухай мэдээлэл байв. "Хогийн савнаас хүний цогцос олджээ" гэх уг мэдээлэлд өдрийн үд дунд Сан Мартин хотын төвийн нэг хогийн савнаас 40 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон талаар уг дурдсан байна.
📌Мөн уг бичлэгийг ташаа утгаар тайлбарлан түгээснийг bufale.net баримт шалгалт хийж ХУУРАМЧ болохыг тогтоосон бөгөөд “домогт хөлбөмбөгчийг гутаасан хайхрамжгүй үйлдэл эдгээр гурван хүнд туйлын аюул заналхийлж байгаа тул орон нутгийн цагдаагийн хамгаалалтад авсан” гэсэн мэдээлэл өгжээ.
📌Уг мэдээлэлд дурдсан алдарт хөлбөмбөгч Марадонагийн шарилын дэргэд зургаа дарж олны дургүйцлийг хүргэсэн оршуулах ёслолын ажилтнууд болох Диего Молина, Клаудио Фернандез болон түүний хүү 18 настай Исмаэль нарыг ажлаас нь халсан ба Клаудио нь Аргентины нэгэн радиогоор дамжуулан олон нийтээс уучлалт хүссэн байна.
📌Пүрэв гарагт Буэнос-Айрес дахь ерөнхийлөгчийн ордонд домогт хөлбөмбөгч Марадонагийн шарилыг байрлуулж, гурван өдрийн турш салах ёс гүйцэтгэхээр төлөвлөсөн ч дээрх үйлдэлд дургүйцсэн олны үймээн самуун гарч, цагдаа нар хүчээр жагсагчдыг тараан, оршуулах ёслолыг баасан гарагт гэр бүлийнхний хүрээнд хийсэн юм.

    Дэлхийн өнцөг булан бүрт хөлбөмбөг сонирхогч олон нийтийн дургүйцлийг хүргэсэн дээрх үйл явдалтай холбоотой ташаа мэдээлэл, нийтийг турхирсан уриалгууд гарсаар байна. Сошиал орчинд үнэн мэдээллийг түгээж, аюулгүй байдлаа хангацгаая.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst