Шахмал түлш хүхэрлэг хий, азотын давхар ислийг нэмэгдүүлжээ гэх мэдээлэл #ҮНЭН

[ХУДАЛ] 2020 оны 12 дугаар сарын 8-нд Бадрахын НАЙДАЛАА гэх Facebook хэрэглэгчийн хаягаас шахмал түлшний утаан дахь хүхэрлэг хий, азотын давхар исэлд хордсоноос болж толгой өвдөж байна гэх утгатай мэдээлэл оруулсан нь 12 дугаар сарын 14-ний өдрийн 17:00 цагийн байдлаар 2.2 мянган удаа хуваалцаж, 456 сэтгэгдэл, 1.3 мянган реакц аваад байна.
*Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга Б.Найдалаагийн сошиал хаягуудын нэг Бадрахын НАЙДАЛАА Facebook пэйж 21,343 лайк, 23,489 дагагчтай. Уг пэйжийн хувийн мэдээлэл хэсэгт бусад сүлжээн дэх хаягуудаа болон и мэйл, утасны дугаараа нээлттэй байршуулдаг. Тэрбээр, “...утаа буурлаа, бид яллаа гэж айдгаа ардаа хийсэн мэт хөөрцөглөхөөс өмнө бодит байдлыг ойлгох, дараагийн ажлаа төлөвлөөсэй гэж энэ постыг оруулж байгаа юм...” гэж зорилгоо тодорхойлжээ.

      📌Бид энэхүү мэдээллийг түгээсэн байдлаас дараах зүйлийг онцолж байна.
      1. Уг постыг сөрөг хүчний улс төрийн зорилгоор гүйцэтгэсэн ажил гэж үзэх үндэслэлтэй. Органикаар олон нийтийн реакц, хариу үйлдлийг авахын зэрэгцээ өөрийн зураггүй, интернэтэд байршсан зураг ашигласан дурын нэртэй Facebook хаягаас 4-5 группэд ижил утгатай тайлбартай, эсвэл тайлбаргүйгээр уг постыг хуваалцсан байна. Энэ нь фэйсбүүк хэрэглэгчдийн зан төлөвөөс ялгаатай буюу аливаа зорилготой мэдээллийг бот, тролл ашиглан түгээдэг аргатай төстэй байгаа юм. /хуваалцсан байдлыг зургаас харна уу/
      2. Б.Найдалаа уг постондоо ашигласан зураг дунд агаарын бохирдолтой холбоогүй буюу цементийн зургийг оруулсан нь зарим иргэдэд шахмал түлшний үнс мэт ойлгогдохоор төөрөгдүүлсэн. Уг агуулгадаа 2015 оны зургадугаар сарын 29-нд ОХУ-ын барилгын онлайн сэтгүүл russianconstruction-д “Цементийн үйлдвэрлэл нь улс орны эдийн засгийн толь юм” гэх нийтлэлд анх оруулсан зургийг ашигласан. Уг зураг нь нийтлэгдсэн цагаас хойш 1430 удаа интернэт орчинд дахин ашигласны 90 гаруй хувьд нь цементийн тухай агуулгад, үлдсэн нь үнс, агаарын бохирдол гэх ойлголтод ашиглажээ. /зургийн эх сурвалжийг коммент хэсгээс харна уу/
      3. Б.Найдалаа өөрийн постны дор шахмал түлшний талаар олон нийтээс онлайнаар хариулт авах судалгаа байршуулсан. /судалгааны холбоос тавьсныг зургаас харна уу/ Уг судалгааг ХҮН-ын дараагийн акц явуулахад ашиглах зорилготой байж болзошгүйг ХҮН-ын Бодлого, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга П.Наранбаярын хуваалцсан байдлаас харж болно. Тэрбээр, “Судлаач нар агаарын бохирдлын найрлага, хэмжээний тухайд нарийвчлан дүгнэлтээ гаргаж, шинжлэх ухаанд суурилсан хариу арга хэмжээ, бодлогыг хэрэгжүүлье. Алийн болгон бид шийдсэн гэж хөөрцөглөх вэ. ХҮН-ынхан судлаач нартай хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн тайлбартайгаар Б.Найдалаагийн дээрх мэдээллийг хуваалцжээ. /хуваалцсан байдлыг зургаас харна уу/

#FactCheckedByMFCC

Эдгээр нөхцөл байдлаас үүдэн уг мэдээлэлд баримтын шалгалт хийх шаардлагатай боллоо.

      Мөн утааны хор тоосонцор багассан гэдэг нь өрөөсгөл, зөвхөн өнгөрсөн 2019-2020 оны дулаан өвлийн тохиолдол. Сибирийн их даралтын орны хүчээс хамаарч УБ хот дээр 1500 м орчимд "тогооны таг" мэт давхарга үүсч, агаарыг 4 уулын дунд хөдөлгөөнгүй түгждэг үзэгдэл тогтмол гардаг байна. Өнгөрсөн жил азаар энэ "таг" үүсээгүй шахуу тул агаарын бохирдол гайгүй өнгөрчээ.
      ЗГ-аас утааг бууруулахаар шахмал түлш нэвтрүүлж шийдвэртэй арга хэмжээ авсан нь сайн хэрэг. Гэхдээ "утаа буурлаа, бид яллаа" гэж айдгаа ардаа хийсэн мэт хөөрцөглөхөөс өмнө бодит байдлыг ойлгох, дараагийн ажлаа төлөвлөөсэй гэж энэ постыг оруулж байгаа юм. Иргэд бид ч гэсэн ойлгож авах ёстой. Утаанд хордсоор, магадгүй илүү хордсоор л байгаа шүү.
      Монголчууд бид юманд "мэргэжлийн бус" сүр сар хандах, халтуурдах муу хандлагатай улс. Мэргэжилтнүүдийн үгийг авалгүй, оролцуулалгүй нэг дарга дураараа бүдүүн бараг шийдэл дахин дахин туршаад байдаг гэм биш зантай. Утааны хортой хольц найрлагын бүх үзүүлэлтийг нь хэмжиж нийтэд зарладаг байх ёстой. Мөн шахмал түлш бол түр зуурын шийдэл гэдгээ ухаарч, утааг биш янданг устгах бодлого руугаа шийдвэртэй орох хэрэгтэй байна. 10 жилийн дараа 2030 он гэхэд шахмал түлшээ түлсээр, яндангаа хөөлсөөр байх юм бол Монголын ГАМШИГ ба ШИВШИГ шүү. (би цаг уур, утааны мэргэжилтэн биш бөгөөд мэргэжлийн хүнээс зөвлөгөө, тоо мэдээг авсан болно)” гэжээ.

      Баримт шалгалт хийсэн байдал:
      I. “Хүхэрлэг хий, азотын /давхар/ ислийг нэмэгдүүлжээ” гэсэн нь #ҮНЭН.
      ***Шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш агаарын найрлага дахь хүхэрлэг хий (SO2) азотын давхар исэл (NO2) өмнөх онуудын мөн үеэс нэмэгдсэн нь #ҮНЭН.
Үүнийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас долоо хоног бүр гаргадаг тайлангаас харж болно. Найдалаа БАДРАХ хаягаас пост оруулах үед /2020 оны 11 дүгээрс сарын 30-наас 12 дугаар сарын 6 хүртэлх 7 хоног/ гаргасан тайланд хүхэрлэг хий хүлцэх хэмжээ буюу 50 мкг/м3-ээс 8.5 ДАХИН ИХ, азотын давхар исэл 1.4 ДАХИН ИХ гарсан байв. /Тайлангийн мэдээллийг зургаас харна уу/
      II. “Хүхэрлэг хий, азотын давхар ислээс ХОРДОЖ БАЙГААГИЙН ШИНЖ” гэсэн нь #ҮНЭН.
      ***Олон улсын туршлагаар хүхэрлэг хий, азотын давхар исэл зэрэг агаарын найрлагад байх хорт бодисуудын хэмжээ хүлцэх хэмжээнээс давсан тохиолдолд хүний эрүүл мэндэд ямар хор учруулдаг талаар олон судалгаа бий. Харин Монгол Улсад энэ чиглэлээр дагнасан судалгааны бүтээл одоогоор гараагүй.
      1. БОАЖЯ-ны agaar.mn сайтад хүхэрлэг хийн хор хөнөөлийн талаар “Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг. Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүхрийн давхар исэл нь амьсгал цочроосноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлэх бөгөөд сөрөг нөлөө зогсоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг. Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг” гэж мэдээлсэн.
      Харин азотын давхар ислийн тайлбарт, “Өнгөгүй, үнэргүй хий бөгөөд агаар мандалд бор шаргал өнгөтэй болдог. Азотын давхар исэл нь уушгины эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг. Азотын давхар исэл нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, гуурсан хоолойн багтраа болон үрэвсэлтэй хүний мэдрэгшлийг нэмэгдүүлэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй. Зүрх судасны, уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг” гэсэн байна.
      2. Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гэж шүүхээс тогтоож, буруутай байгууллага нь одоо ч хордсон иргэдэд нөхөн олговор төлдөг “Йоккайчи багтраа” гэж нэрлэгдсэн хүхэрлэг хийн хордлогын талаар судалгааны бүтээлүүд бий. Шинжлэх ухааны судалгаа шинжилгээний 300 орчим сэтгүүлээс бүрдсэн BMC онлайн платформд Японы Мие их сургуулийн Анагаах ухааны дээд сургуулийн Нийгмийн эрүүл мэнд, хөдөлмөрийн анагаах ухааны тэнхимийн эрдэмтэн Пэн Гуо, Казухито Ёкояма, Масами Суенага, Хиротака Кида нарын 2008 оны “Япон, Йоккайчи астма өвчтөнүүдийн нас баралт ба дундаж наслалт: 1960-70-аад оны агаарын бохирдлын хожуу нөлөө” бүтээлийг дурдаж болно. Йоккайчид баригдсан үйлдвэрээс хүхэрлэг хийн бохирдол ихээр гардаг байсны улмаас 1965-1988 оны хооронд бүртгэгдсэн өвчтөнүүдийн нас баралтын түвшин, дундаж наслалтыг 1975-2000 он хүртэл судалж, астма зэрэг амьсгалын замын өвчнүүд Йоккайчи хотоос ирсэн бүх насныхны дунд илүү өндөр байсныг тогтоосон. Уг судалгааны дүгнэлтэд агаарын бохирдлын асуудлыг аль хэдийн шийдсэн ч Йоккайчи хотын өвчтөнүүдийн нас баралт, дундаж наслалтад сөргөөр нөлөөлсөөр байгааг анхааруулжээ.
      3. “Сибирийн их даралтын орны хүчээс хамаарч УБ хот дээр 1500 м орчимд "тогооны таг" мэт давхарга үүсч, агаарыг 4 уулын дунд хөдөлгөөнгүй түгждэг үзэгдэл тогтмол гардаг байна. Өнгөрсөн жил азаар энэ "таг" үүсээгүй шахуу тул агаарын бохирдол гайгүй өнгөрчээ” гэх агуулга нь ташаа ойлголт болохыг дараах мэдээллээр нотолж байна.

      Тэрбээр ОХУ-ын Ус цаг уурын улсын их сургуулийг 2002-2006 онд бакалавр, 2006-2008 онд мөн тус сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн, 2010-2015 онд Сөүлийн Үндэсний их сургуульд докторын зэргээ хамгаалсан. 2015 оны “Шилдэг залуу эрдэмтэн”-ээр шалгарсан. Хамгийн сүүлд 2020 оны наймдугаар сард Улаанбаатар хотын агаарын бохирдолд РМ тоосонцрын багассан үзүүлэлтээр эрдэм шинжилгээний судагаа хийж Taiwan Association for Aerosol Research-д нийтлүүлсэн юм.
      ***Цаг уурч, доктор Г.Гантуяа /Ганбатын Гантуяа Цаг уурч, Доктор/ Facebook хаягаараа 2019 оны 12 сарын 27-нд постолсон мэдээлэлдээ “...12-р сарын 6-наас хэд хоногийн хугацаанд агаарын чанар муу байсан нь мөн л инверстэй холбоотой байжээ. 12.06-нд инверсийн зузаан 1100м, инверсийн эрчим 11°С буюу маш хүчтэй байв...” гэжээ.
      Харин 2020 оны 12 дугаар сарын 8-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан ёсны Facebook хуудаст оруулсан видео мэдээлэлд цаг уурч, доктор Г.Гантуяа “12 дугаар сарын 7-9-ний хооронд темтературын инверс нэлээд хүчтэй буюу эрчим нь 12°С, зузаан нь 940 метр хүртэл байсан” гэжээ.
      Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн мөн хугацаанд 1100 м зузаантай байсан нь энэ жил 940 м болж, эрчим 11°С байсан нь нэг хэмээр өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь “өнгөрсөн жил температурын инверс үүсээгүй шахуу байсан тул агаарын бохирдол гайгүй өнгөрчээ” гэсэн Б.Найдалаагийн мэдээлэл ташаа ойлголт бөгөөд өнгөрсөн жил ч мөн адил инверсийн нөлөөгөөр агаарын бохирдол их байсныг мэргэжлийн хүний судалгаагаанаас харж болно. /зургаас харна уу/

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst