Жүжигчин Ундармаа постыг нь группүүдэд шэйр хийсэн хүнд мөнгө өгнө гэсэн нь #ХУДАЛ

[ХУДАЛ] 2021 оны нэгдүгээр сарын 17-нд “Жүжигчин Ундармаа” нэртэй Facebook пэйжид долоогоос дээш группт хуваалцан, сэтгэгдэл хэсэгт төрсөн өдрөө бичвэл эхний 12 хүнд төрсөн сараар нь мөнгөн дүн бүхий бэлэг тараана гэсэн пост нийтлэгдсэнийг 19-ний 15:00 цагийн байдлаар 975 удаа хуваалцаж, 225 сэтгэгдэл үлдээсэн байна.
Уг постод “Сайн байцгаана уу? Олон хуурамч page-үүдэд бүү итгээрэй. Жүжигчин Ундармаа миний зүгээс хүнд хэцүү цагт үзэгч та нартаа жоохон ч гэсэн туслая гэж бодлоо. Кино ажил маань ч амжилттай байгааЗаа тэгэхээр таны төрсөн сарын дагуу би бэлгээ бэлдсэн байгаа
   1сард төрсөн бол-100,000, 2сард төрсөн бол-70,000, 3сард төрсөн бол-20,000, 4сард төрсөн бол-30,000, 5сард төрсөн бол-80,000, 6сард төрсөн бол-50,000, 7сард төрсөн бол-40,000, 8сард төрсөн бол-120,000, 9сард төрсөн бол-90,000, 10сард төрсөн бол-200,000, 11сард төрсөн бол-60,000, 12сард төрсөн бол-110,000 Төгрөг тус бүр авна шүү... Амжаарай! Эхний 12 хүнд өгнө гэж төлөвлөж байна
Болзол:
Миний хуудсанд лайк дарсан байх
Энэ постыг 7с дээш группт шэйр хийх
Ингээд л болоо болзлоо биелүүлээд чат бичээрэй” гэсэн байв.
#FactCheckedByMFCC

Баримт шалгалт хийсэн байдал:

      📌Харамсалтай нь олон нийт дээрх постыг нь 7-10 группэд шэйрлэж, шэйрлэсэн тус бүр нь цааш мянга хүртэлх удаа хуваалцах зэргээр хуурамч мэдээлэл түгээгчдийг зорилгыг биелүүлжээ. /түгээсэн байдлын жишээг зургаас харна уу/

      📌Уг постын зүүн дээд буланд байх гурван цэгийг дарж, View edit history-г дарж засвар хийсэн байдлыг харж болно.

      📌2021 оны нэгдүгээр сарын 17-ны 13:09 цагт жүжигчин Г.Ундармаа 392,386 дагагчтай албан ёсны пэйждээ “Хэдүүлээ ийм юманд хууртахгүй болсон тиймаа. Репорт” гэж хуурамч пост оруулсан дээрх “Жүжигчин Ундармаа” пэйжийн зургийг оруулж, репорт хийхийг хүсжээ. /холбогдох линкийг доод хэсгээс/

      🔎Хэдийгээр репорт хийхийг хүссэн ч уг пэйж одоо ч хаагдаагүй төдийгүй дараа дараагийн урамшуулал гэдгээ зарласан байна. Тухайлбал нэгдүгээр сарын 18-ны 19:57 цагт “Дараагийн уралдаанаа эхэлцгээх үү. Энэ удаа бага мөнгөөр олон хүнийг баярлуулъя” гэсэн пост оруулсан нь 19-ний 16:00 цагийн байдлаар 580 шэйр, 62 сэтгэгдэл аваад байна. /зургаас харна уу/

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst