Норвегийн Faktisk-ийн факт-чек: Нас барсан 23 хүний үхлийн шалтгаан вакцинаас болсон эсэхийг удахгүй мэдээлнэ

[ҮНЭН] Норвегийн Эмийн Агентлаг коронавирусийн вакцин хийлгэсэн 23 ахмад настны нас баралтын шалтгааныг шалгаж байна. Мэдээллийн олон эх сурвалж тэдгээр хүмүүсийг вакцинаас болж нас барсан гэж харахад хүргэж буй боловч Норвегийн Faktisk сайтын баримт шалгалтад бичсэнээр яаран дүгнэх үндэслэлгүй гэж үзэж байгаа аж. Энэ мэдээлэл ч Монголд хэд хэдэн мэдээллийн сайтаар, цаашлаад сошиал хэрэглэгчдийн дунд түгсэн юм.
📌Норвегт COVID-19-ийн вакцин хийлгээд 23 хүн нас барсан гэх мэдээ дэлхий даяар тархсан. Хамгийн анх нэгдүгээр сарын 14-нд Норвегийн Эмийн Агенлаг (NMA) энэ талаар тайлан танилцуулснаас хойш олон улсын анхаарлыг татан, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Тэдгээрээс нэгдүгээр сарын 15-нд нийтлэгдсэн “The New York Post”-ийн нийтлэлийг дэлхийн олон орны хэрэглэгчид Facebook, Twitter зэрэг цахим сүлжээний хэрэгслүүдээр түгээжэээ. /түгээсэн байдлыг “23 die in Norway after receiving Pfizer COVID-19 vaccine” гэсэн утгыг бичиж хайж үзээрэй/
Faktisk сайт дараах байдлаар шалгалт хийснийг орчуулан хүргэж байна.
Нийтэлсэн 2021 оны нэгдүгээр сарын 19. 02:05 цагт. Шинэчилсэн 2021 оны нэгдүгээр сарын 19. 02:43 цагт.
#FactCheckedByMFCC

📌CrowdTangle-ийн дүн шинжилгээ хийх хэрэгслээр шалгаж үзэхэд хүмүүс Норвегт гарсан вакцины дараах үхлийн тухай мэдээнд өнгөрсөн долоо хоног хүртэл /нэгдүгээр сарын 17 хүртэл гэж ойлгох. MFCC./ 400,000 гаруй Facebook-ийн идэвхтэй хариу үйлдэл үзүүлжээ. /CrowdTangle-аар хийсэн шинжилгээг зургаас харна уу/
New York Post-д гарсан нийтлэл хамгийн их хуваалцаж, олны хэлэлцүүлгийн төвд байсан мэдээнүүдийн нэг юм. Нийтлэлийг 100,000 гаруй удаа хуваалцаж, Facebook хэрэглэгчид 100,000 хол давсан сэтгэгдэл бичсэн бөгөөд тус нийтлэлтэй холбоотой постуудад 180,000 гаруй реакц даржээ.
📌Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд вакцинаас болж нас барсан гэж мэдээлээгүй ч дэлхийн олон мянган уншигчдын дийлэнх нь вакцинтай холбоотой гэж ойлгосон байна.
Вакцинд үл итгэгчид, коронавирусийн эсрэг вакциныг эсэргүүцэж буй хүмүүс мөн Норвегийн мэдээллийг идэвхтэй хуваалцаж байна. Тэдгээрийн зарим нь “голлох хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар баттай тайлбар хэлэхгүй байна” гэж буруутган, нас баралтын талаарх мэдээллийг хуваалцах нь 📌олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл түгэж байна гэж үзэх үндэслэл болно. Норвегийн Эмийн Агентлагаас Faktisk.no-д илгээсэн мэдэгдэлдээ “Норвегид нас барсан хүмүүсийн тухай мэдээллийг онлайнаар түгээхдээ вакцин хийх явцад алдаа гарсан мэт, цаад агуулгыг ДУТУУ тайлбарлаж тараасан” гэж мэдэгджээ. /Энэ нь хуурамч мэдээллийн нэг шинж чанар болох үнэний талтай ч баримтыг дутуу мэдээлдэг malinformation-ий шинжийг агуулжээ. MFCC./
"Бид Норвегид хүмүүс нас барсан гэх эдгээр мэдээллээс болж вакцин хийлгэхээс урьдчилан сэргийлэх тухай ерөнхий зөвлөгөө өгөхгүй" гэж Норвегийн Эмийн Агентлагийн Ахлах зөвлөх Пернилл Харг Faktisk.no руу имэйлээр бичжээ.

      -Тийм, гэхдээ вакцинаас болсон гэсэн үг биш.
Норвегийн Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн (NIPH) мэдээлснээр Норвегид ковидын вакцин хийж эхлэх үед 23 нас баралт бүртгэгдсэн. Одоогийн байдлаар эдгээр тохиолдлын 13-ийг нь тус агентлаг үнэлээд байгаа бөгөөд үр дүнд нь ВАКЦИНААС БОЛЖ НАС БАРСАН ГЭЖ ДҮГНЭХГҮЙ гэжээ.
Норвегид хүлээн зөвшөөрсөн хоёр вакцины (нөгөө нь Pfizer/BioNTech) нэг болох Moderna вакцины эхний тунг нэгдүгээр сарын 15-нд тарьж эхлэсэн. NIPH өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлаар нас барсан хүмүүсийн тоог 33 болгож шинэчилжээ. 13 нас баралтыг NIPH болон NMA үнэлж, дүгнэлт хийсэн.
Сэжигтэй гаж нөлөөний талаар цаг тухайд нь мэдээлж, тайлангуудад вакцин хийлгэсний дараа юу болсон талаар тайлбарласан. Мөн 📌“энэхүү мэдээлэл нь сэжигтэй гаж нөлөө ба вакцин хоёр хамааралтай гэсэн үг биш юм” гэж Норвегийн эмийн агентлаг бичжээ.

      -Үгүй, вакцинаас болж нас барсан гэсэн дүгнэлт хараахан гараагүй байна. Гэвч зарим орхигдуулж болохгүй баримтууд бий.
NIPH-ийн Ерөнхий эмч Сигурд Хортемо Factisk.no-д хэлснээр вакцин болон шалгасан 13 нас баралтын хооронд ямар нэг холбоо бий гэсэн дүгнэлт байхгүй.
Агентлаг өөрсдийн тайландаа 📌"бүх бүртгэгдсэн нас баралтыг вакцинтай холбоотой гэж үзэж болохгүй, бидний зүгээс аюулгүй байдлын үүднээс нас барсан талаар мэдээлдэг" гэж бичжээ.
Гэсэн хэдий ч Норвегийн Эмийн Агентлаг сөрөг хариу үйлдэл зарим бие муутай өвчтөнүүдэд ноцтой үр дагавар үзүүлж болзошгүйг үгүйсгэхгүй гэж тайландаа дурджээ. /Тайлангийн холбоосийг доор хавсаргав./
Тайлангаас харахад mRNA вакцины нийтлэг сөрөг хариу урвал болох халуурах, дотор муухайрах зэрэг нь ЗАРИМ БИЕ СУЛТАЙ ӨВЧТӨНГ ҮХЭЛД ХҮРГЭЖ БОЛГОШГҮЙ гэдгийг Сигурд Хортемо хэвлэлийнхэнд мэдэгдсэн.

      -Норвегийн Эмийн Агентлаг нас барсан хүмүүсийн 13 нь асрамжийн газарт байсан гэж бичжээ. Тэд бүгд 80-аас дээш настай байсан бөгөөд зарим нь 90-ээс дээш насны, хүнд суурь өвчтэй, “ноцтой эмгэгтэй” байсан байна.
Норвегийн Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн болон Засгийн газраас өндөр настай иргэд болон асрамжийн газарт амьдардаг хүмүүсийг коронавирусийн эсрэг вакцинд хамгийн түрүүнд хамруулахар болсон. 📌Вакцины эхний тунг хийлгэж байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь маш эмзэг эсвэл эдгэршгүй өвчтэй хүмүүс байдаг.
Норвегийн Эмийн агентлагийн Эм зүйн захирал Стейнар Мадсенаас иш татсан улсын өргөн нэвтрүүлгийн NRK сувгийн мэдээлснээр “эмзэг” гэдэгт зүрхний дутагдал, зөнөх, уушгины архаг бөглөрөлт өвчин болон бусад хүнд өвчтэй өвчтөнийг хамааруулдаг аж.

      -Тийм. Энгийн үед ч долоо хоног бүр Норвегийн өндөр настнуудын асрамжийн газарт дунджаар 300-400 хүн нас бардаг.
Ийм эмзэг бүлэгт вакцин хийлгэх хугацаатай давхардсан нас баралтын тохиолдол гарах болно гэж Норвегийн Эмийн Агентлаг мэдээлж байв.
Стейнар Мадсен өмнө нь Faktisk.no-д цаг хугацааны хувьд ойрхон байх болон жинхэнэ учир шалтгааны холбоотой байх тохиолдлуудыг ялгах нь чухал гэж хэлж байсан. Мадсен тухайн үедээ "олон асрамжийн газрын өндөр настнуудыг цаашдаа удаан амьдарч чадахгүй" гэсэн ба, Эмийн агентлаг ч вакцин хийлгэсний дараа дийлэнх нь нас барах төлөвтэй байгааг онцолж байсан юм. Норвегийн Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн С.Берг COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн асрамжийн газрын хүмүүсийн нас баралт бусад оронд ч ажиглагдаж байгааг дурдан Мадсентай санал нэг байгаагаа илэрхийлсэн.

      -Норвегийн Эрүүл мэндийн сайд Бент Хойе: Ямар нэг эм уух нь үргэлж эрсдэлтэй байдаг боловч ВАКЦИНЫ АШИГ ТУС НЬ ЭРСДЛЭЭС ДАВСАН ТОХИОЛДОЛД л үүнийг батална.
NIPH-ийн Ерөнхий эмч Хортемо Faktisk.no-д “дийлэнх настай, эмзэг өвчтэй хүмүүсийн вакцины сөрөг үр дагавар нь COVID-19-өөр хүнд өвчлөх эрсдэлээс хамаагүй илүү байдаг. 📌Гэхдээ ноцтой сөрөг үр дагавар нь маш ховор тохиолддог бөгөөд ашиг тус нь сөрөг нөлөөнөөс илүү байдаг гэсэн үг юм. Үүнд үндэслэн ВАКЦИНЫГ АЮУЛГҮЙ гэж хэлж болно” гэж бичжээ.
***Норвегийн Эмийн Агентлагийн хэлснээр вакциныг үл мэдэгдэх сөрөг үр дагаврыг оруулалгүйгээр “аюулгүй” гэж үзэх, эсвэл өвчтөн вакцин хийлгэхдээ сөрөг үр дагавар гарахгүй гэж найдахад хэцүү гэв.
NIPH-ээс гаргасан зөвлөмжөө залруулан 📌“эмзэг, хүнд өвчтэй хүмүүст вакцины гаж нөлөө ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй” гэсэн мэдэгдэл хийсэн. Мөн өндөр настай хүмүүст вакцины ач тус маш өндөр эсвэл бүр нөлөөгүй байж болно гэжээ.

📌Манай улсад нийлүүлэхээр тохиролцож, тээвэрлэлт, хадгалалт, вакцинжуулах ажлыг зохион байгуулж, вакцины тоо хэмжээ, нийлүүлэх хуваарийг дипломат шугамаар тохиролцож буй энэ үед “Serum Institute” үйлдвэрт гарсан түймрийн улмаас Монголд энэхүү ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэх таамаглал худлаа болохыг дээрх баримтууд харуулж байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst