24 байршилд газраа чөлөөлөөд байранд орох боломжтой #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

   [ХУДАЛ] 2021 оны хоёрдугаар сарын 14-нд mass.mn сайтад “Газраа чөлөөлөөд шууд байранд орох боломжтой 24 байршил” гэсэн мэдээ нийтлэгдсэн бөгөөд Crow Tangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд уг мэдээг 2021 оны хоёрдугаар сарын 22-ны 17:00 цагийн байдлаар Фейсбүүкт 670 удаа хуваалцаж, 225 удаа сэтгэгдэл үлдээн, 830 риакц даржээ.

#FactCheckedByMFCC

🔎Үүний дагуу бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌Уг мэдээний агуулга болон текст нь шалгалт хийж буй мэдээтэй ижил байсан тул цаг үеийн хувьд хоцрогдсон мэдээлэл түгээн олон нийтийг төөрөгдүүлсэн гэж дүгнэж байна.

📌“Газраа чөлөөлөөд байранд орох боломжтой 24 байршил гэсэн нь НОСК-ийн бараг хоёр жилийн өмнө нийтэлсэн мэдээ. Тус байршлууд дээр хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой нь үнэн ч одоогийн байдлаар зөвхөн СХД-ийн есдүгээр хороо болон БЗД-ийн 19 дүгээр хороонд бүртгэл аваад, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тус байршлууд дээрх хэрэгжилт дууссаны дараа бусад байршлуудаас сонгож хэрэгжүүлж эхэлнэ. Мөн хөтөлбөр тодорхой байршилд хэрэгжиж эхлэхийн тулд эхлээд айл өрхүүд нэгдэх хэрэгтэй байдаг. Тухайн байршил дахь айлууд газраа чөлөөлөхөөр нэгдэж, нийт 4 га хүрвэл бидний зүгээс хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх боломжтой болдог”

"Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд иргэдийн эзэмшил газрыг орон сууцаар солих ажлыг НОСК ХК-аас 2019 оны 11 дүгээр сард эхлүүлсэн бөгөөд 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар Сонгинохайрхан дүүргийн 9, 10 дугаар хороонд нийтдээ 6.4 га газарт 125 нэгж талбар буюу хашааны 440 гаруй иргэд эзэмшил газраа орон сууцаар сольж шинэ орон сууцандаа орсон байна. Дээрх байршлын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил бүрэн хийгдэж дууссан бөгөөд 250 орчим янданг бодитоор буулгажээ. Мөн Цайз орчим газраа орон сууцаар солих ажил хэрэгжсэнээр 4.3 га газар чөлөөлөгдөж 150 орчим яндан үгүй болж, 270 гаруй иргэд орон сууцанд хамрагдаж байгаа" хэмээн мэдээлж байсан.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst