Вакцин тариулсан сувилагчийн зүрх нь зогсож сэхээнд оржээ #ХУДАЛ

   [ХУДАЛ] 2021 оны гуравдугаар сарын 10-нд Khulan Ganhuyag нэртэй Facebook хэрэглэгчийн хаягаас Гранд мед эмнэлэгт вакцин хийлгэсэн сувилагчийн зүрх нь зогсож сэхээнд орсон талаар мэдээлэл оруулсан нь гуравдугаар сарын 11-ний 10:00 цагийн байдлаар 1.8 мянган шэйр, 743 сэтгэгдэл аваад байна.
📌Уг постонд “КОВИДЫН ВАКЦИН ТАРИУЛСАН СУВИЛАГЧИЙН ЗҮРХ НЬ ЗОГСОЖ СЭХЭЭНД ОРЖЭЭ
Өчигдөр ГрандМед эмнэлгийн ажилтнууд ковидын вакцин тариулсан байна.
Урьд шөнө нь жижүүртэй хоносон нэг сувилагч 11 цагийн үед вакцин тариулна гэж яваад хүнээр түшүүлж бууж ирсэн байна. Тэгээд зүрх нь зогсож өвчтөнүүдийнхээ нүдэн дээр ухаан алдан ойчсон. Эмнэлэг тулдаа яаралтай арга хэмжээ авч хажуугийнх нь өрөөнд оруулж зүрхний аппарат залгасан байна. Дараа нь сэхээний тасагт шилжүүлжээ.
Бусад эмч, сувилагч нараас хэд хэдэн хүн даралт нь ихсэж, бөөлжсөн. Бас 2 сувилагч бие нь муудаад сэхээнд хоноод өглөө бие нь дээрдэж гэртээ харьсан гэнэ.
Үүнээс болж тус эмнэлгийн ажилчдын тал нь өөрийн хүсэлтээр вакцин хийлгээгүй гэнэ. Өнөөдрийн байдлаар вакцин хийлгэсэн хүмүүс халуурсан, ядруу шинжтэй харагдаж байна. Өмнө нь энэ вакциныг тариулсан өөр хүмүүс ч гэсэн их ядарч сульддаг боллоо, гар зовхи татваганаад байна, бие маань нэг л биш болчихлоо гэж ярьсан хүмүүс их олон байна шүү!
(3-4 сарын дараа энэ вакцины нөлөө бүрэн мэдэгдэнэ биз)
ЭМЯ АА, ЭНЭ ҮХЛИЙН ВАКЦИНАА ЗОГСООГООЧ ЭЭ!
ХҮНИЙГ ИНГЭЖ ЭМЧИЛДЭГ ЮМ УУ” гэсэн байна.

#FactCheckedByMFCC

🔎 Энэ мэдээлэлд бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌Уг мэдэгдэлд “Гранд мед” эмнэлгийн ажилтан, алба хаагчид 2021 оны 3 дугаар сарын 9-ны өдөр Ковид-19 өвчний эсрэг дархлаажуулалтын эхний тунд хамрагдаад байгаа бөгөөд сошиал сувгаар цацагдаад буй “вакцин хийлгэсэн нэг сувилагчийн зүрх зогсож сэхээнд орсон” гэх мэдээлэл худал ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Иргэд та бүхэн хуурамч мэдээлэлд автахгүй байхыг хүсье” гэжээ.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр уншиж, сувилагчийн тухай мэдээлэл худал гэдгийг мэдэгдэв.

Тэрбээр, “Гранд мед эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүнээс мэдээлэл авсан. Эх сурвалжаа нууцална. Заяа гэдэг сувилагч ухаан алдсан. Хүмүүсийг коридорт гаргаад ер харуулахгүй, бичлэг хийлгэж, зураг авахуулахгүй байсан гэсэн. ЭМЯ вакцинтай холбоотой хүндрэл гарвал маш их нууцалж байгаа тул үгүйсгэх л байх” гэсэн хариу өгсөн юм. Анхдагч мэдээлэл тавьсан энэ Facebook хэрэглэгчийн постууд бүхэлдээ вакцины эсрэг чиглэсэн, эрүүл мэндийн холбогдолтой мэдээлэлтэй байгаа нь санамсаргүйгээр нэгэн тохиолдлыг мэдээлсэн гэхээсээ илүүтэй зорилготой хийсэн үйлдэл гэж үзэж болохоор байна.

“Манайд вакцинтай холбоотой хүндрэл гарсан бол маш хурдан хугацаанд мэдэгдэх ёстой, тийм журам бий. Одоогоор Гранд медтэй холбоотой дуудлага ирээгүй байна” гэсэн юм.
гийн дотор мэдэгдэх өвөрмөц тохиолдлууд” гэсэн заалтын 3-т “дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийн тохиолдол бүрийг мэдэгдэнэ” гэж заажээ.

Уг мэдээнд “Өдөрт дунджаар 1200-3500 хүнийг дархлаажуулж, хариу урвал, хүндрэл хэр их байгааг 10 гаруй хоног тандаж үзэхэд вакцин хийлгэсэн нийт хүний 40 орчим хувьд хөнгөн хэлбэрийн хариу урвал илэрч, ноцтой хүндрэл илрээгүй. Иймээс гуравдугаар сарын 9-нээс дархлаажуулалтын цэг, хүний нөөцийн тоог хоёр дахин нэмж, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, зарим томоохон байгууллагад байнгын болон түр цэгийг нээж, дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлсэн” тухай мэдээлсэн байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst