Ким Жон Ун нас барсан гэх мэдээ ХУДАЛ

[Худал] Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нас барсан гэж дотоодын зарим сайтууд мэдээлж эхэлсэнтэй холбоотойгоор энэ мэдээний баримтыг нягталлаа. Энэ мэдээллийг дотоодын xemnel.com (баримт нягтлах үед 2000 уншилттай), tuuh.mn (баримт нягтлах үед 76 share, 47 RT авсан байв) сайт мэдээлснээс гадна, ӨршөөлгүйДагагчНамуун нэртэй Twitter хэрэглэгч 16 цаг 05 минутанд жиргэснийг 27 хүн дахин жиргэжээ.
#FactCheckedByMFCC

Түүний жиргэсэн бичлэгийн дүрслэлүүдийг Google Reverse Image Search хийж шалгахад

Би хагас жилийн өмнө түүнийг гурван жилийн дотор нас барна гэж хэлж байсан шүү дээ. Энэ бол үнэний ортой" гэсэн агуулгатай байна. Гэсэн ч энэ нь нас барсныг батлаагүй бөгөөд, энэ бичлэг цацагдсанаас хойш Ким Жон Ун эмчилгээ хийлгэж байгаа тухай мэдээллүүд цацагдсан юм. Цаашлаад энэхүү бичлэгт агуулагдсан зарим дүрслэлүүд нь 2011 оны 12-р сарын 23-нд Тайландын jimbandon нэртэй youtube хуудсанд нийтлэгдсэн нь хуучин бичлэг болохыг баталж байна. Бичлэг хийгдсэн цаг хугацаа, агуулгаас харахад энэ нь Ким Жон Уны эцэг Ким Жон Ил нас барах үеийн бичлэг болох нь батлагдаж байна.

Мөн энэ мэдээллийг Asashoryu Dagvadorj (#Asashoryu) нэртэй пэйж хуудаснаас нийтэлснийг 7 удаа хуваалцсан байна. Баримтыг нягтлах үед Facebook хэрэглэгч нийтлэлээ буулгасан байв.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst