Олон Улсын Олимпийн Хороо Н.Түвшинбаярын медалийг хураасан гэх мэдээлэл #ХУДАЛ

   [ХУДАЛ] 2021 оны дөрөвдүгээр сарын 3-нд гавьяат тамирчин Н.Түвшинбаярын олимпийн наадмаас авсан медалиудыг тэглэсэн тухай мэдээлэл сошиал орчинд идэвхтэй тархсан. Тухайлбал тус өдрийн 21:46 цагт paparazzi.mn сайтын Facebook пэйжид оруулсан “Н.Түвшинбаяраас олимпийн медалуудыг нь хураасан байж магадгүй байна” гэх мэдээллийг дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар 106 удаа хуваалцаж, 1.6 мянган реакц дарсан байлаа. /бусад сошиал хэрэглэгчдийн хуваалцсан байдлыг зургаас харна уу/

#FactCheckedByMFCC

🔎Үүний дагуу бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌 Имэйлийн хариу дөрөвдүгээр сарын 7-ны 21:27 цагт ирсэн бөгөөд, уг имэйлд “Цөөн хэдэн тамирчны намтар хуудасны эхэнд байрлах тойм хэсэгт техникийн асуудал үүссэн бөгөөд үүнийг бид олж мэдсэн даруйдаа засаж залруулсан болно. Вэб хуудасны дэлгэрэнгүй намтар хэсэгт тамирчдын тус тусын медалийг бүрэн хэмжээгээр харуулсан. Энэ хэсэгт техникийн асуудал нөлөөлөөгүй” гэж өгүүлсэн байлаа. /Имэйлийг зургаас харна уу/

Уг мэдэгдэлд “Жүдо бөхийн шигшээ багийн гишүүн-тамирчин байх үедээ хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Найдангийн Түвшинбаярын Бээжин-2008 олимпийн наадмаас эх орныхоо түүхэнд хүртсэн анхны алтан медаль, Лондон-2012 наадмаас мөнгөн медалийн болзол хангаж, Монголын түүхэн дэх олимпийн анхны хос медальтнаар тодорсон гаргуун амжилтын албан ёсны үнэт баталгаа олимпийн алт, мөнгөн медалийг ОУОХ-ноос хураах асуудлыг огт хөндөөгүй, цаашдаа ч огт хөндөхгүй халдашгүй дархан өв гэдгийг МҮОХ мэдэгдэж байна” гээд олимпийн медалийг хураах шалтгаануудыг дурджээ.
Үүнд:

  • Тухайн наадмын үеэр допинг хэрэглэсэн нь батлагдсан,
  • Олимпийн медалийн тавцанд гарахаас татгалзсан,
  • Шагналын ёслолын дараа олимпийн медалийн нэр хүндийг гутаан, үзэгчдийн нүдэн дээр спортын дэвжээ, танхимд санаатайгаар орхисон,
  • Ёслолын үеэр улс төрийн хориотой плакат өргөж, ухуулга уриа хашгирах зэрэг зохисгүй үйлдэлд бүрмөсөн хураадаг дүрэмтэй гэжээ.

📌Монголоос нэг хүн медалиа хураалгаж байсан нь 1972 оны Германы Мьюнхений зуны олимпийн жүдо бөхийн 63 кг-ийн жинд барилдаж, мөнгөн медалийн болзол хангасан Бахааваагийн Буядаа сэргээшийн шинжилгээнд кофейн илэрсний улмаас медалиа хураалгаж байжээ. Энэ нь Монголоос анх удаа жүдо бөхийн төрлөөр олимпод оролцсон жил бөгөөд, Х.Баянмөнх аварга тухайн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан аж. /холбоосыг хавсаргав/

📌 Ийнхүү ОУОХ-ны Хэвлэлийн албанд албан ёсоор хандсанаар олон нийтийг төөрөгдүүлээд байсан мэдээллийг баримтаар няцаалаа. Мөн Н.Түвшинбаяр төдийгүй Монголын бусад тамирчны мэдээлэлд үүссэн техникийн алдааг залруулсан байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst