Хөхүүл ээжүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэж болохгүй #БАТЛАГДААГҮЙ

   [ХУДАЛ] Вакцинжуулалт эхэлснээс хойш маргаан дагуулж буй нэг асуудал бол хөхүүл ээжүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэж болохгүй гэх мэдээлэл юм. Сошиал орчинд өдөр бүр энэ сэдвээр лавлаж, хариу хайсаар байна. /зургаас харна уу/

#FactCheckedByMFCC

🔎Үүний дагуу бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. ДЭМБ-ын албан ёсны вэбсайтын түгээмэл асуулт хариултад “Ковидын эсрэг вакциныг хэн хийлгэж болох вэ” гэсэн дэд хэсэг бий. Уг мэдээлэлд “Өмнө нь дархлааны эсвэл бусад төрлийн эмгэгтэй байсан хүмүүс болон 18-аас дээш насны ихэнх хүмүүс ковидын эсрэг вакцин хийлгэх боломжтой. Эдгээр эмгэгүүдэд гипертензи, чихрийн шижин, астма, уушиг, элэг, бөөрний өвчин, мөн тогтворжсон эсвэл хяналтанд байдаг архаг өвчнүүд багтана.
Хэрэв таны оршин суугаа газар вакцины хангамж хязгаарлагдмал байгаа бол, эмзэг дархлааны системтэй, жирэмсэн эсвэл хөхүүл, хүнд хэлбэрийн харшилтай, ялангуяа вакцинаас (эсвэл вакцины найрлага дахь бусад бодисуудаас), хэт сул биетэй байх зэрэг тохиолдолд эмчтэйгээ сайтар зөвлөлдөөрэй гэсэн байна.
2. Дөрөвдүгээр сарын 11.
USA Today сайт дөрөвдүгээр сарын 9-нд хөхүүл ээжүүдэд ковидын вакцин сөрөг нөлөө үзүүлэх эсэх талаар баримт шалгалт хийж, 11-нд шинэчилсэн байна. Уг баримт шалгалтад “Хөхүүл үед вакцины липид цусанд орж, сүүний уутанцарт хүрэх магадлал бага байдаг. Хөхний уутанцарт орсон ч нано бөөмүүд эсвэл mRNA (РНХ) нь сүүнд хүрэх боломж тун бага. mRNA өөрөө сүүнд агуулагдах боломжгүй бөгөөд, тийм тохиолдол байлаа ч түүнийг нь хүүхэд боловсруулан биологийн нөлөө үзүүлнэ гэх үндэслэл байхгүй” гэж Хөхөөр хооллох анагаах ухааны академи (Academy of Breastfeeding Medicine)-ийн 12 дугаар сард хийсэн мэдэгдлийг эш татжээ. Түүнчлэн “Ковидын эсрэг вакцин нь идэвхтэй, жинхэнэ вирусийг ашигладаггүй бөгөөд mRNA эсийн цөмд ордоггүй” тул энэ талаарх вакцины аюулгүй байдлын мэдээлэл бага байгаа ч 📌НҮБ-ын Хүүхдийн сангаас (UNICEF) биологи, эмнэлзүйн хувьд хөхүүл хүүхдэд учруулах эрсдэл бага гэдгийг хүлээн зөвшөөрсөн. /холбоосыг хавсаргав/ Мөн “Сент-Луис дахь Вашингтоны Анагаах ухааны их сургуулийн саяхны судалгаагаар хөхүүл эхчүүд вакцин хийлгэснээс хойш доод тал нь 80 хоногийн хугацаанд эхийн сүүгээр хүүхдэд коронавирусийн эсрэг биетийг дамжуулж болох нь тогтоогджээ” гэсэн байна. /холбоосыг хавсаргав/
3. Дөрөвдүгээр сарын 9.
ЭМЯ-наас хийдэг 11:00 цагийн мэдээлэлд АШУҮИС-ийн Нөхөн үржихүйн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг оролцож энэ талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр, “Энэ вакцин жирэмсэн эхийн урагт нөлөөлөх хэмжээний амьд вакцин биш. Хэрэв жирэмсэн эмэгтэй хийлгэсэн бол айх аюулгүй. Хэдэн жилийн өмнө улаанбурхан өвчин дэгдсэн. Улаанбурханы эсрэг вакцин бол амьд вакцин. Тиймээс үүнийг хийлгээд, өвдөх юм бол жирэмслэлтийг шууд таслах заалттай байсан.
📌Харин коронавирус бол урагт нөлөөлдөггүй, жирэмслэлтийг таслах заалтгүй. Тиймээс энэ вакциныг хийлгэсэн ч урагт нөлөөлөх аюулгүй. Зөвхөн бүрэн судлагдаагүй учраас тухайн эхийн биеийн байдлаас хамаарч, вакцин хийлгэхгүй байж болно гэж зөвлөж байгаа. Спутник зэрэг зарим вакцин сулруулсан вирус тул эрсдэл үүсгэж болзошгүй гэж үзэж байгаа. Харин генийн аргаар гаргаж авсан Файзер (Pfizer), Модерна (Moderna) вакцинууд жирэмсэн ээжид ямар ч нөлөөгүй. Харин ч эрсдэлтэй бүлгийн жирэмсэн эмэгтэйчүүдэд хийвэл COVID-19-өөр өвдсөн тохиолдолд хөнгөн өнгөрнө” гэсэн юм. /бичлэгээс үзнэ үү/

1. Гуравдугаар сарын 20.
ХӨСҮТ-ийн Амбулаторын эрхлэгч, анагаах ухааны доктор Б.Саруул “КОВИД-19" вакцины талаарх түгээмэл асуулт хариулт #4 бичлэгт жирэмсэн болон хөхүүл үед вакцин хийлгэж болох эсэх талаар 📌“COVID-19-ийн эсрэг вакцин одоогоор жирэмсэн хүн дээр туршсан судалгаа байхгүй учраас жирэмсэн хүнд хийхийг зөвлөхгүй байгаа” гэж хариулжээ. Мөн 📌“Одоогоор хөхүүл ээжид вакцин хийсэн судалгаа байхгүй, гэхдээ хөхүүл хүн вакцин хийлгэж болохгүй гэсэн заалт байхгүй” гэв.
2. АНУ-ын Халдварт өвчин судлал, хяналтын төвөөс гаргасан зөвлөмжид “Одоогийн байдлаар АНУ-д яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрсөн ковидын эсрэг вакцины клиник туршилтад хөхүүл эхчүүд хамрагдаагүй болно. Вакциныг хөхүүл хүмүүст туршиж үзээгүй тул энэ талаар мэдээлэл байхгүй. Бүртгэгдээд байгаа ковидын эсрэг вакцинууд нь хуулбарладаггүй буюу дархлааны хариу үйлдэл үүсгэх ч хүлээн авагчийн эс дотор дахин үржих чадваргүй байдаг. Энэ төрлийн вакцинууд хөхүүл эхчүүд болон хүүхдүүдэд нь ямар нэг байдлаар эрсдэл учруулахгүй. Тиймээс 📌хөхүүл эхчүүд хүсвэл вакцин хийлгэж болно” гэжээ.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst