Пэйж, группүүдийг түгээж, сэтгэгдэл үлдээснээр Care reaction идэвхжинэ гэх мэдээлэл ХУДАЛ

FACT CHECKED:Пэйж, группүүдийг түгээж, сэтгэгдэл үлдээснээр Care reaction идэвхжинэ гэх мэдээлэл ХУДАЛ

[Худал] Facebook компани коронавируст цар тахлын үеэр цахимаар бие биедээ хайр, халамжаа илэрхийлэхэд ашиглах I Care reaction-ийг өнгөрсөн сард танилцуулсан. Харин энэ долоо хоногоос Монгол Улсын хэмжээнд тус сэтгэл хөдлөлийг идэвхжүүлэх албан ёсны зөвшөөрөлтэй гэх групп, пэйжүүд ажиллаж эхлээд байна.
#FactCheckedByMFCC

4-р сарын 28-нд байгуулагдсанас хойш тус Facebook Page л гэхэд 6000 гаруй дагагчидтай болоод байна. Мөн 2020 оны 1-р сарын 17-нд нээгдсэн, Shikunamo гэх нэртэй хуудас хандалтаа нэмэгдүүлэх зорилгоор 4-р сарын 28-ны өдөр нэрээ Care Emoji Mongolia болгон өөрчилж, ижил агуулгатай пост хийснийг баримт шалгах үед буюу 22 цагийн дотор 1.1 мянган удаа хуваалцаж, 1.9 мянган сэтгэгдэл үлдээсэн байна.
Эдгээртэй яг ижил байдлаар хандалтаа нэмэгдүүлэх зорилготой групп, хуудсууд Пакистан зэрэг орнуудад ч идэвхижсэн тухай about.com.pk хуудсанд 4-р сарын 30-ны өдөр мөн мэдээлсэн байна.

Тиймээс ямар нэг үйлдэл хийх шаардлагагүй, зөвхөн хүлээх хэрэгтэй ажээ. Facebook компани нь коронавируст цар тахлын үеэр бусдад халамж түгээх зорилгоор Facebook app-т зориулан дээрх сэтгэл хөдлөлийг танилцуулсан бол messenger-т зориулж цохилж буй зүрхийг дүрсэлсэн сэтгэл хөдлөлийг 4-р сарын 17-ны өдөр нэмсэн юм. Эдгээр нь хэрэглэгчдийн хувийн дансуудад аажмаар, үе шаттайгаар нэмэгдэж байгаа юм.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst