World emoji-г идэвхжүүлэх заавар ХУДАЛ

[Худал] Facebook компанийн шинээр танилцуулсан хоёр төрлийн (I care reaction, pulsating heart reaction) сэтгэл хөдлөл газарзүйн байршлаар үе шаттай идэвхжиж байгаа. Энэ үед хандалтаа нэмэгдүүлэх зорилгоор худал мэдээлэл түгээсээр байна.
I care эможигээс гадна World эможиг идэвхжүүлэх заавар бүхий мэдээлэл 20 цагийн өмнөөс цахим сүлжээнд цацагдаж эхлээд байна. Зааврын хувьд I care эможиг идэвхжүүлэх хуурамч заавартай ижил агуулгатай байгаа нь хуудсандаа хандалт татах зорилготойг илэрхийлж байна.
#FactCheckedByMFCC

Тус компани нь анх like товчлуураас гадна reaction буюу сэтгэл хөдлөлөө эможигоор дамжуулан илэрхийлэх боломжийг 2015 онд бий болгосноос хойш анх удаа сэтгэл хөдлөл нэмсэн нь I care болон pulsating heart эможинууд юм. Харин World emoji гэх сэтгэл хөдлөл НЭМЭГДЭЭГҮЙ.

Тус пост нь Facebook-ээс өөр цахим сүлжээнд тархаагүй байсан тул баримт шалгагчдад зориулсан https://whopostedwhat.com/ хуудаст World emoji гэж хайхад Bishrelt гэх Facebook хаягнаас анх 21 цагийн өмнө хуваалцсан байна. Энэ нь тус зураг Created by Bishrelt гэх усан тамгатай байсантай таарч байна. Энэ хугацаанд 2.3 мянган сэтгэгдэл авч, 2.3 мянган удаа хуваалцсан байна. Харин Б.Жаргалмаа гэх Facebook хэрэглэгч тус постыг 2 цагийн өмнө Barterdii huuhnuudee гэх группт хуваалсан нь 2 цагийн дотор 392 сэтгэгдэлтэй болсон байна.

    Энэ мэтчилэн энэхүү мэдээлэл #БИ_ЭХ_ДЭЛХИЙДЭЭ_ХАЙРТАЙ hashtag-аар давалгаалаан #we_love_earth_on гэсэн комментээр түгээгдэж байна. Mongolian Fact Checking Center - MFCC баримт шалгагчдын төвөөс та бүхнийг #ХУДАЛ мэдээллийг түгээхгүй, дамжуулахгүй байхыг уриалж байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst