Кока Кола халамжийн сан гэсэн судалгаанд хамрагдан 400,000 төгрөг хожих боломжтой гэх мэдээлэл #ХУДАЛ

   

   [Худал] 2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр сошиал сүлжээнд Кока Кола компанийн 20 жилийн ой болж буйг тохиолдуулан асуултад хариулснаар 400,000 төгрөг хожих боломжтой гэх хуурамч холбоос тархжээ. “Та манай судалгаанд хамрагдсан нь маш азтай хэрэг. Бид судалгаанд оролцсон хүмүүст зориулж зарим урамшууллыг бэлдсэн. Энэхүү судалгаанд хариулахад танд ердөө 4 минут 30 секунд хангалттай! Яараарай, авах боломжтой шагналын тоо хязгаарлагдмал байна!” гэх зэргээр хүмүүсийн анхаарлыг татан Кока Кола компанийн тухай энгийн асуултуудыг оруулсан байна. Уг асуултуудад хариулан шагналаа авахын тулд 20 найздаа илгээх, хуваалцах хэрэгтэй гэсний дагуу олон хүмүүст хүрсэн аж. Гэвч ийм төрлийн хуурамч холбоосоор дарж орсноор өөрийн хувийн мэдээллээ алдах эрсдэл өндөр байдаг талаар анхааруулдаг.

#FactCheckedByMFCC

🔎Үүний дагуу бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

    📌Таны мессенжерээр “Кока-Кола халамжийн сан” гэсэн утгатай линк очвол дарж орохгүй байх, асуултанд хариулахгүй байхыг анхааруулж байна.

    Энэ нь SPAM ба М-Си-Эс Кока-Кола компани хамааралгүй бөгөөд цахим залилангийн чанартай үйлдэл тул та бүхэн шэйр хийн бусдад тараалгүй, устгаж цахим халдлагаас өөрийгөө болон ойр тойрныхноо хамгаална уу.

    📌“Бусад олон цахим луйврын нэгэн адил шагналаа авахаасаа өмнө бусад хүмүүст хуваалцахыг зааварласан байна. Энэ тохиолдолд та үүнийг 5 Фейсбүүк групп эсвэл WhatsApp дээрх 20 найзтайгаа хуваалцах хэрэгтэй болдог. Ингэснээр хандалтаа нэмэгдүүлэх зорилготой луйварт өртөх эрсдэлтэй юм. Эдгээр луйвар нь хүмүүсийг лайк дарах, сэтгэгдэл бичих эсвэл бусадтай хуваалцах бүрт хандалт нь нэмэгдэж байдаг.

    Албан ёсны Coca-Cola вэбсайт эсвэл Facebook, Twitter хуудсан дээр энэ талаар юу ч байхгүй бөгөөд Coca-Cola компанийн сайт биш юм” гэжээ.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst