Санал авах байрыг ариутгахын тулд түр хаасан нь #ҮНЭН

   [Үнэн]2021 оны зургадугаар сарын 9-нд 15:30 цагийн орчимд @g_ganbat хаягтай Twitter хэрэглэгчийн хаягаар “Энэ бол санаатай хууль бус үйлдэл шүү. МАН цагаандаа гарч хуульд заасан хугацаанд санал хураалтыг хүчээр зогсоож байна” гээд зарлал наасан хаалганы зургийг жиргэсэн. Уг зураг дээр “Зарлал COVID-19 цар тахлын улмаас Мэргэжлийн хяналтын газрын 2021.06.02 өдрийн 02-01/1411 тоот албан бичгийн хүрээнд халдваргүйжүүлэх бодистой уусмалаар ариутгал хийх болсон тул 50 мин дараа сонгуулийн хэсгийн хороо хэвийн ажиллах болно. Хаалга барих 14 цаг 30 мин Санал авах 15 цаг 20 мин” гэсэн байв.

   Харин 19:00 цагт accountanalysis.app-аар дүн шинжилгээ хийх гэсэн боловч @g_ganbat гэх хаяг устсан байв.

#FactCheckedByMFCC

🔎Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

    “Энэ удаагийн сонгуульд халдвар хамгааллын дэглэм баримтлах Засгийн газрын 152 дугаар тогтоолын дагуу Мэргэжлийн хяналтын газрын шаардлагаар ариутгал хийж байгаа. Энэ дагуу санал авах байруудын ариутгалыг хийхдээ ХУД-ийн 4-5 хэсгийн хорооны үйл ажиллагааг бүрэн зогсоож байгаад ариутгал хийсэн байна. 📌Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааг бүрэн зогсоох, иргэдийн сонгох эрхэд саад учруулах ёсгүй. Тиймээс дараагийн ариутгалын цаг дээр санал авах үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохион байгуулахыг дүүргийн мэргэжлийн хяналтын газарт чиглэл өгсөн. Иргэний сонгох, сонгогдох эрхэд саад учруулсан аливаа үйлдэл нь гэмт хэрэг болон зөрчлийн шинжтэй байдаг. 📌Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагуудад нь арга хэмжээ авахуулах боломжтой гэж СЕХ үзэж байна” гэсэн юм.

    “ХУД-ийн зарим хэсгийн хороонд санал авах үйл ажиллагааг таслан зогсоосон хэрэг гарсан. Үүнийг холбогдох байгууллагуудаар шалгуулж байна” гэсэн бөгөөд, хаалттай байсан хугацаанд саналаа өгөх гэсэн иргэдийн эрхийг хэрхэн хангасан талаар хариулт өгөөгүй юм.

    "... гадаргууг 2 цаг тутам халдваргүйжүүлэх бодисоор сайтар цэвэрлэнэ..." гэж заасан хэдий ч үйл ажиллагааг бүрэн зогсоож ариутгах тухай заалт байхгүй. 📌Түүнчлэн сэжигтэй тохиолдол илэрсэн ч санал авах байрыг хаах, тусгаарлах тухай заалт байхгүй байна. Харин тухайн сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөнд тусгаарлана гэж уг журмын 8-д заасан байна. /холбоосыг хавсаргав/

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst