Дельта хувилбар гээд бужигнаж байтал Гамма нь бас илэрлээ л гэнэ гэх мэдээлэл #ХУДАЛ

   [Худал] 2021 оны 7-р сарын 22-ний өдөр @CFCMongolia нэртэй Твиттер хаягаас "Монгол Улсад ковидын Гамма хувилбар бүртгэгдлээ" гэсэн агуулгатай пост оруулжээ. Уг жиргээнд “Дельта хувилбар гээд бужигнаж байтал Гамма нь бас илэрлээ л гэнэ. Грекийн цагаан толгойн 23 үсгийг бараглаад Омега гээд л дуусах вирус юм уу энэ лүд чинь” гэсэн ба 2021.07.23 өдрийн 18:00 цагийн байдлаар нийт 11 удаа хуваалцаж, 2 сэтгэгдэл үлдээн, 38 лайк даржээ.

#FactCheckedByMFCC

🔎 Үүний дагуу бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

    Одоогийн байдлаар Гамма хувилбар нийт 78 улсад бүртгэгдээд буй хэдий ч Монгол Улсад бүртгэгдсэн гэх мэдээлэл албан ёсоор гараагүй. /Холбоосыг хавсаргав/

    📌Одоогоор ковидын мутациудын талаарх судалгаанууд хийгдсээр байгаа бөгөөд хангалттай мэдээлэл гарч дуусаагүй байгаа юм. Тухайлбал Bbc.com сайтад нийтлэгдсэн мэдээнд бичсэнээр Альфа, Бетта, Гамма хувилбаруудад илэрсэн N501Y мутаци вирусын халдварлах чадварыг нэмэгдүүлдэг байх магадлалтай юм. Мутациуд өндөр настай эсвэл суурь өвчтэй хүмүүс болон вакцин хийлгээгүй хүн амыг өндөр эрсдэлд оруулж байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst