Том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргахыг даалгажээ гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

   [Төөрөгдүүлсэн] 2021 оны наймдугаар сарын 4-нд livetv.mn сайтад “Том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргахыг даалгажээ” гэх мэдээлэл гарч, livetv.mn нэртэй өөрийн Facebook дэх пэйж хуудсандаа 📌“Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзах үеэрээ том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргахыг даалгажээ” гэх тайлбартайгаар постолжээ.

CrowdTangle хэрэглүүрээр шалгахад Facebook платформд 229 хариу үйлдэл авсан нь бага үзүүлэлт хэдий ч, хуулийн зохицуулалтыг олон нийтэд ойлгуулан таниулах үүднээс баримт шалгалтаар тайлбарлах шаардлагатай байна.

   📌Уг мэдээнд “Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзжээ. Энэ үер тэрээр төгрөгийн ханшийг тогтвортой барьж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгааг сайшаажээ. Мөн мөнгөн дэвсгэртийн шинэчлэлийг хэрэгжүүлж, гүйлгээний зардал, төлбөрийн хэрэгслийн зардлыг бууруулахын тулд гүйлгээнд ашигладаггүй мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргах нь эдийн засгийн хувьд үр ашигтай. Иймд төрийн мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүй байх зарчмыг баримталж, том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах талаар судалгаа хийхийг Төв банканд даалгажээ” гэсэн байна.

#FactCheckedByMFCC

🔎Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

✅Төв банкны тухай хуулийн 6.1-д мөнгөн тэмдэгт гаргах нь зөвхөн Монголбанкны ОНЦГОЙ эрх байхаар хуульчилсан. Харин УИХ-тай харилцах харилцааг 30 дугаар зүйлд заасан ба энд заасан дөрвөн үндэслэлд мөнгөн тэмдэгт гаргахтай холбоотой харилцаа байхгүй байна.

✅Монголбанканд мөнгөн тэмдэгт хэвлүүлэх онцгой эрх хуулиар олгогдсон. /Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

✅УИХ-аас мөнгөн тэмдэгтийн загварыг л баталдаг. /Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/

✒ Монгол Улсын Засгийн газраас “Биобэлдмэлийн үйлдвэр”-т Ковид-19 цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэхэд шаардагдах санхүүжилтийг гаргахаар шийдвэрлэсэн ч тендерт санал ирүүлсэн оролцогч одоогоор алга байна. Тиймээс үйлдвэрлэж эхлээгүй иммуноглобулиныг 0-11 насны хүүхдүүдэд тарих боломжгүй юм. Түүнчлэн хүүхдүүдэд тарих тухай сайдын тушаал, мэргэжлийн байгууллагын зөвлөмж одоогоор гараагүй байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst