“Монгол түмний хандивласан 30,000 хонь Бээжингийн Янжин дүүрэгт ирлээ” хэмээх мэдээлэл ХУУРАМЧ

[Худал] “Монголчуудын бэлэглэсэн 30 мянган хонь ингээд хүрээд ирлээ” гэх мэдээлэл 2020 оны 5, 6-р сард Хятадын цахим орчинд идэвхтэй түгээгдсэн. Эхний хайлтаар л гэхэд 0.34 секундэд 356 лэрц гарч ирсэн ба үүнээс 27 сайтад энэхүү мэдээллийг идэвхтэй түгээгдсэн байна. Зарим нь Бээжингийн Янжин дүүрэгт хонь ирлээ гэж хэлж байсан бол зарим хэсэг нь Туркт энэхүү үйл явдал болсон гэж тайлбарлаж байна. Гэвч аль аль нь хуурамч мэдээлэл болохыг бид шалгаж нотоллоо.
#FactCheckedByMFCC

Баримтын шалгалт хэрхэн хийсэн бэ?

Google Reverse Image: Бичлэгийг хаана хийгдсэн болохыг мэдэх хамгийн эхний алхам бичлэгийн аль нэг хэсгийн screenshot-ийн зургаар нь хайж үзэх юм. Зургаар нь хайж үзээд илэрцүүд дундаас бид Испани Уеска хотод энэхүү үйл явдал болсон гэдгийг мэдэх боломжтой. Тэгвэл энэ хот мөн эсэхийг хэрхэн нотлох вэ?

Баталгаажуулалт: Дараагийн алхам бичлэг дээрх содон тэмдэгээр нотлох боломжтой. Бичлэг дээрх хамгийн содон тэмдэг нь NLK гэсэн бичигтэй барилга байсан. Тэгэхээр бидэнд мэдэгдэж байгаа NLK болон Huesca гэсэн үгээр бид google-ээс хайж үзсэн. Ингээд NLK гэдэг нь Newlink education гэсэн сургалтын төвийн барилга гэдгийг мэдэж авсан.

Google Earth: Гудамж нь хэрхэн харагддаг болохыг бид Google Earth ашиглан NLK-ийн барилгатай бичлэг хийгдсэнтэй ижил өнцөгөөр харьцуулж үзэн, энэ бичлэг Туркт ч биш, Бээжинд ч биш гэдгийг нь нотолсон юм.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst