Гар ариутгагч түрхсэнийхээ дараа галтай ойртсноос болж гараа түлсэн гэх мэдээлэл

FACT CHECKED: Гар ариутгагч түрхэснийхээ дараа галтай ойртсноос болж гараа түлсэн гэх мэдээлэл #ХУДАЛ

[Худал] “Нэг эмэгтэй гартаа гар ариутгагч хэрэглэсний дараа гал тогоондоо хоол хийхээр оржээ. Гараа плитканд түлсэн. Гартаа ариутгагч түрхсэн нь спиртын найрлагатай тул гал гарах шалтгаан болжээ. Бүгдэд нь анхаарал болгоомж илүүдэхгүй болгоомжтой байгаарай!!!”

#FactCheckedByMFCC

Гартаа спиртын найрлагатай гар ариутгагч түрхээд хийн плитьканд ойртоход гал гарч гараа түлсэн гэх мэдээллийн баримттай эсэхийг шалгаж үзлээ.

Энэ дунд www.best.mn цахим сайт “СЭРЭМЖҮҮЛЭГ: Санитолоор гараа ариутгасны улмаас түлэгджээ” гэсэн гарчигтайгаар энэхүү #ХУДАЛ мэдээллийг нийтлэжээ. Үүнээс гадна Facebook, Twitter зэрэг нийгмийн сүлжээнд хэд хэдэн хэрэглэгчид энэхүү хуурамч мэдээллийг түгээсэн байна.

1. India Today-ийн Anti Fake News War Room-ээс тус мэдээллийг баримтыг нягталж үзээд, гарын арьсны шарх сорвийг мэргэжлийн хүнээр шинжлүүлээд гал тогооны хийн плиткэнд түлэгдсэн сорви биш харин арьс шилжүүлэн суулгах үеийн зураг болохыг нотолсон байна.
2. АНУ-ын The Poynter Institute-ийн Politifact.com баримт шалгагчдын мэдээлэлд АНУ-ын Andrew Vardanian, assistant clinical professor of plastic and reconstructive surgery at UCLA and a plastic surgeon at UCLA Health байгууллагын гоо сайхан болон нөхөн сэргээх хагалгааны клиникийн туслах профессор Эндрью Варданиан энэ зурган дээр түлэгдэлт хоёр дах шатны түлэгдэлт, яавч гар ариутгагчаас үүдсэн түлэгдэлт биш гэдгийг баталжээ.

Мэргэжлийн хүмүүс этанол болон изопропил спиртэн суурьтай гелүүд шатамхай, гэхдээ гар ариутгагчийн хувьд гартаа жигд түрхэсний дараа ердөө 20 секундын дотор хуурай болохоос гадна үйлдвэрлэлийн тодорхой стандартууд тавигдсан байдаг учраас гал түлэх хэмжээний хөнөөлтэй биш гэдгийг батлан хэлсэн байна. Энэхүү хуурамч мэдээлэл Монголоос гадна Энэтхэг, Сингапур, Малайз зэрэг хэд хэдэн Азийн орнуудад тархсан. 41 улсын баримт шалгагчид хамтран ажилласаны дүнд Facebook энэхүү зураг бүхий нийтлэлүүд хуурамч гэдгийг баталгаажуулж, хэрэглэгчиддээ сануулга өгөөд байгаа юм.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst