ХУВИЙН МАШИНААР ЗОРЧУУЛАХГҮЙ БАЙХ ШИЙДВЭР ГАРСАН #ХУДАЛ

FACT CHECKED:ХУВИЙН МАШИНААР ЗОРЧУУЛАХГҮЙ БАЙХ ШИЙДВЭР ГАРСАН #ХУДАЛ

[Худал] ❓Хатуу хөл хорионы үед зарим асуудлууд тодорхой бус, зөрүү буруу ойлголттой явсаар байна. Тухайлбал, 11.12-ноос эхлэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн боловч хот бүхэлдээ чөлөөтэй зорчиж байна гэж ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан өчигдөр 21 цагт хийсэн мэдээллийн үеэр хэлсэн.
👉Гэтэл өнөө өглөө /11.13/ хөдөлгөөн хязгаарлах арга хэмжээний хүрээнд зөвшөөрөгдсөн салбарын ажилчдыг хувийн машинаараа зорчиход нь хориг тавьж, нийтийн тээврээр, явган явахыг сануулсан, хориглосон асуудал шүүмжлэл дагууллаа. Тухайлбал, "Бархасаа эмч" твиттер хаягаар "Эмнэлгийн ажилчид их хүндрэлтэй явж ажилдаа ирснээ ярьцгааж байна. Нийтийн тээврээр яв гээд, машиныг нь зогсоож автобусаар явуулсан байна" гэж жиргэсэн. Мөн Byambagerel Ochirsukh хаягаар хийсэн бичлэгт журам сахиулж буй цагдаагийн алба хаагч "Явган яв" гэх шаардлага тавьж байв.
Энэ бүхнээс улбаалан Мөнхчулууны Зоригт хаягаас "Хувийн машинаар зорчих асуудлыг өнөөдөр орой 21 цагт Нийслэлийн Онцгой коммис хуралдаж шийднэ" гэх мэдээлэл өгжээ.ЬмжВ #FactCheckedByMFCC

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү болон Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх төвийн дарга Э.Энхболд нар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтын талаар 15 цагийн үед мэдээлэл өгсөн. Энэ үеэр хурандаа Б.Баатархүү “Өнөөдөр 06:00 цагаас эхлээд замуудад хязгаарлалт хийхэд тодорхой хүндрэлүүд учирч байсан. Энэ нь хязгаарлалтад ороогүй байгууллагын ажилтан хэдий ч албаны ямар нэг бичиг баримгүй, иргэний үнэмлэхгүй байж явах гэж зүтгэх зэрэг үл ойлголцол гарч байсан. Түүнээс биш цагдаагийн байгууллагаас хувийн машинаар бус автобусаар зорчих эсвэл явган алх гэсэн ямар нэг шахалт дарамт хэлээгүй. Хэрвээ манай алба хаагчид ийм асуудал гаргасан бол хүлцэл өчье. Ямар нэг үл ойлголцол болсон байна" гэж мэдээлсэн.

Тиймээс УОК-оос гаргах шийдвэрээ энэ мэт эргэлзээ, ойлгомжгүй байдал үүсгэхгүй, нягт нямбай, тодорхой гаргах шаардлага тулгараад байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst