11-р сарын 18-нд хөдөө орон нутгийн иргэдийг гаргана #ХУДАЛ

FACT CHECKED: 11-р сарын 18-нд хөдөө орон нутгийн иргэдийг гаргана #ХУДАЛ

[Худал] Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын зарим гишүүн өөрийн пэйж хуудсаар дамжуулан "Улаанбаатарт гацсан хөдөө орон нутгийн иргэдийг 11 сарын 18-нд зохион байгуулалттай буцаана" гэсэн мэдээлэл түгсэн.
#FactCheckedByMFCC

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед зөвшөөрөгдсөн 13 салбарын ажилтан, алба хаагчдаас бусад бүх хөдөлгөөнийг хориглосон. Нэгдүгээр болон дам хавьтлын бүх хүнийг тогтоож шинжилгээг авсны дараа орон нутгийн хөдөлгөөнийг тодорхой хяналт дор үе шаттайгаар нээх чиглэлтэй байгааг ЗГХМОНХА-ны дарга Ц.Ганзориг мэдэгдлээ. Мөн УИХ-ын даргын ажлын албанаас гишүүдэд албан тоотоор сануулга өгөх болсон аж.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst