Германы эрдэмтэд коронавирусыг устгадаг уух зүйлийг нэрлэв худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Коронавирусыг устгадаг уух зүйлийг Германы эрдэмтэд тогтоолоо гэх хуурамч мэдээлэл олон удаагийн давтамжаар сошиалд явсаар байгаа тул баримтын шалгалт хийсэн. Уг судалгааг хийсэн эрдэмтдийн дүгнэлтийг буруу мэдээлснийг баримтаар шалгаж гаргалаа. COVID-19 одоо ч судлагдсаар байгаа тул эцсийн төгс дүгнэлт гарах боломжгүйг бид баримт шалгалт болгондоо дурдаж байгаа. Гэхдээ энэ тохиолдолд уух зүйлийн талаар зөвхөн ам зайлахад вирусын идэвжлийг бууруулж байсан дүгнэлтийг олон нийтэд мэдээлсэн.

Баримт шалгалтын үр дүн

2020 оны 11 дүгээр сарын 19-нд zarig.mn сайтад “Германы эрдэмтэд коронавирусыг устгадаг санаанд оромгүй 3 уух зүйлийг нэрлэв” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. 12 дугаар сарын 2-ны байдлаар тус сайтын пэйж хуудаснаас уг мэдээллийг 318 удаа хуваалцаж түгээсэн байлаа. Мөн Twiiter, Facebook-т ч хуваалцсаар байна.
Мэдээнд дараах байдлаар баримт шалгалт хийв. /Шинэ төрлийн коронавирусийн судалгаа, шинжилгээний ажил одоо ч өрнөсөөр, шинж чанар нь мутацлагдан хувирсаар байгаа тул эцсийн дүгнэлт хийх боломжгүйг шинжлэх ухааны байгууллагууд анхааруулдгийг сануулъя/

Германы Ульмийн Их сургуулийн Эрүүл мэндийн төвийн Молекул вируслогийн хүрээлэнгийн Карина Конзелманн нарын найман эрдэмтэн “SARS-CoV-2 ба томуугийн вирусын эсрэг ургамлын шүүс, ногоон цайны үйлчилгээ” сэдэвт судалгааны ажил хийсэн. Гэхдээ энэ судалгаанаас “ууж хэрэглэхэд коронавирусыг устгадаг” гэх ойлголт өгөх дүгнэлт ОГТ ГАРГААГҮЙ.

Мэдээнд “Ульмскийн молекул вируслогийн хүрээлэн, Дрездены Техникийн Их сургуулийн эрдэмтэд… маш их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн судалснаас 3 уух зүйл (ногоон цай, анар жимсний шүүс, chokeberry жимсний шүүс) халдварын эсэд тархахыг нь зогсоодог гэж нотоллоо” гэжээ.
Энэхүү судалгааны бүтээл нь мэргэжлийн үнэлгээгээр баталгаажаагүй гэдгийг онцолсон байна. Тэд “Байгалийн гаралтай дөрвөн ундааны орлуулагч ба амьсгалын замын гурван вирусын эсрэг вирүцидийн үйл ажиллагааг судалж, харьцуулж үзэхэд chokeberry шүүс, ногоон цай, анар жимсний жүүс нь битүү бүрхэгдсэн вирусын халдвартай титрийг бууруулдаг болохыг тогтоов” гэжээ.
      Мөн мэдээнд, “Эрдэмтдийн судалснаар chokeberry(зэрлэг интоор) жимсний шүүс нь 3000 дахин вирус устгах чадвартай. Анар жимсний шүүс, ногоон цай нь ойролцоогоор 10 дахин устгах чадвартай байжээ” гэж мэдээлсэн нь мөн л ХУУРАМЧ мэдээлэл байв. Уг судалгаанд энэ талаар огт дурдаагүй.
Мэдээгээ Superberries компанийн Aroniaberry хэмээх хатаасан жимсний бүтээгдэхүүний зургаар зурагжуулсан нь энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэвэл коронавирус устах мэт сэтгэгдэл төрүүлэхүйц, төөрөгдүүлсэн үйлдэл болжээ. Судалгаанд Bio-Aronia Direktsaft chokeberry жүүсийг туршилтад оруулсан гэжээ.

Германы Ульмийн Их сургуулийн Эрүүл мэндийн төвийн Молекул вируслогийн хүрээлэнгийн Карина Конзелманн, Татьяна Вэйл, Рюдигер Гросс, Жанис А.Мюллер, Ян Мюнх, болон Дрездений Техникийн Их Сургуулийн, Анагаах Ухааны факультетийн Пегги Юнге, Марен Эггерс, Жанис А. Мюллер нарын найман хүний бүрэлдэхүүнтэй эрдэмтэдийн баг эрдэм шинжилгээний бүтээлээ biorxiv.org сайтад энэ оны 10 дугаар сарын 30-нд өгч, 11 дүгээр сарын 3-нд урьдчилсан хэвлэл нь нийтлэгдсэн.

Энэхүү мэдээллээс үүдэн коронавирусын идэвхийг хамгийн үр дүнтэй буюу 97 хувь саармагжуулдаг байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь хар зэрлэг интоор (chokeberry)-ийн шүүс гэсэн мэдээллийг хагас дутуу байдлаар цахим орчинд идэвхтэй түгээж эхэлсэн юм. Дотоодод энэ мэдээллийг lenta.ru сайт дээр тавигдсан байдлаар хүмүүс уншиж эхэлсэн бөгөөд zarig.mn энэ мэдээллийг хүргэхдээ орчуулгын болон баримтын хэд хэдэн алдаа гаргасныг залрууллаа.
Тус судалгааны дүгнэлт хэсэгт “Бид энд ургамлын гаралтай бүтээгдэхүүний -CoV-2 ба томуугийн вирусыг идэвхгүйжүүлэх чадавхид дүн шинжилгээ хийлээ. Хар зэрлэг интоор буюу chokeberry (Aronia melanocarpa) жүүс, анар (Punica granatum) жүүс, ногоон цай (Camellia sinensis) нь дээрх хоёр вирусын (IAV, SARS-CoV-2) эсрэг вирүцидийн идэвхжилтэй болохыг олж тогтоосон бөгөөд АМААР ЗАЙЛАХ нь амны хөндий дэх вирусын ачааллыг бууруулж улмаар вирусын тархалтыг бууруулж БОЛЗОШГҮЙ юм.” гэж мэдээлсэн юм.
      Коронавирусын устгадаг уух зүйлс гэх ХУУРАМЧ мэдээлэл өмнө нь бас цахим орчинд тархаж байсан бөгөөд үүнд: бүлээн ус, цагаан гаатай, лемонтой ус, согтууруулах ундаа, нимбэгний шүүсийг хүнсний содатой хольж хэрэглэвэл коронавирус устдаг гэх зэрэг ХУУРАМЧ мэдээлэл багтаж байгаа юм. Мөн спирт уувал коронавирус алга болдог гэх хуурамч мэдээллээс болж Иран улсад 600 хүн нас барсан тохиолдол ч бас энэ онд гарсан болохыг та бүхэнд сануулж байна.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

1. Zarig.mn-ийн Facebook дэхь мэдээллийн холбоос

www.facebook.com/zarigm
www.zarig.mn

2. Судалгааны туршилтад орсон хүнсний бүтээгдэхүүний цахим холбоос

www.aronia-original.de
www.teegschwendner.at/tee
www.amazon.de
www.amazon.de

3. Судалгааны материал www.biorxiv.org

4. Superberries компанийн мэдээлэл www.superberries.com

5. Коронавирус устгадаг гэх уух зүйлсийн талаарх хуурамч мэдээллүүд toolbox.google.com

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document