Коронавирусээр нас барсан тохиолдолд ар гэрийнхэнтэй нь салах ёс гүйцэтгүүлэхгүй гэх мэдэгдэл #ХУДАЛ

FACT CHECKED: Коронавирусээр нас барсан тохиолдолд ар гэрийнхэнтэй нь салах ёс гүйцэтгүүлэхгүй гэх мэдэгдэл #ХУДАЛ

[Худал] Коронавирусээр үүсгэгдсэн КОВИД-19 цар тахлын үеэр дотоод дахь нөхцөл байдал ямар байгаа тухай Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон хамааралтай бусад байгууллагууд өдөр бүр хамтарсан хэвлэлийн хурал зохион байгуулж байгаа билээ. 5-р сарын 15-ны баасан гарагийн хэвлэлийн хуралд Зооносын өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Цогбадрах оролцож, мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Үүнтэй холбоотойгоор ikon.mn, zaluucom.mn, fact.mn, gereg.mn сайтуудад Н.Цогбадрах: “Коронавирусээр нас барсан тохиолдолд ар гэрийнхэнтэй нь салах ёс гүйцэтгүүлэхгүй” гэх гарчигтай мэдээлэл гарсан юм. Энэ мэдээллийн баримтыг шалгалаа.

#FactCheckedByMFCC

Энэ дагуу Эрүүл мэндийн сайдын 153 дугаар тушаал, түүний хавсралтаар баталсан “Коронавируст халдвар (COVID-19)-ын батлагдсан болон сэжигтэй цогцсыг оршуулахад баримтлах түр заавар” нэртэй журмын агуулгад хяналт хийлээ. Тус журам, тушаал нь 2020 оны 3-р сарын 4-ний өдөр батлагдсан байна. Журмын агуулгад коронавирусийн халдварт тохиолдол батлагдсан үед авах арга хэмжээг дэлгэрэнгүй зааварчлан оруулсан байх бөгөөд үүнд гэр бүлийнхэнтэй нь салах ёс гүйцэтгүүлэхгүй гэх агуулга байхгүй байна. Харин тус тушаалын хавсралтаар батлагдсан журмын (журмын холбоосыг доор хавсаргав)
Эрүүл мэндийн сайдын 163 дугаар тушаал

Эрүүл мэндийн сайдын 153 дугаар тушаал

Дээрх заалтаас харахад, ар гэрийнхэн салах ёс гүйцэтгэх ажиллагаанд эрүүл ахуйн тодорхой шаардлагуудыг хангасны үндсэн дээр оролцож болно гэж ойлгогдож байна. Мөн ижил агуулгатай мэдээлэл нийтэлсэн gereg.mn сайтад Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан 163 дугаар журмыг эх сурвалж болгон дурдсан байна. Баримт шалгагчдын ёс зүйн дагуу бид энэ журмыг мөн нягтлахад, 2020 оны 3-р сарын 11-ний өдөр батлагдсан “Тусгай зөвшөөрөл шинээр болон нэмэлтээр олгох, эрх сэргээх, түдгэлзүүлэх тухай” тушаал байна. Gereg.mn сайтын хувьд сэтгүүлч мэдээг бичих явцдаа хайхрамжгүй алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

2020 оны 3-р сарын 24-ний өдөр “Infection Prevention and Control for the safe management of a dead body in the context of COVID-19” буюу “КОВИД-19-ийн үед цогцсыг тээвэрлэх, устгах, салах ёс гүйцэтгэх үйл ажиллагаанд хяналт тавьж, халдвараас урьдчилан сэргийлэх” нэртэй журмыг тус байгууллага баталсан байна. Энэ журмын Оршуулга гэсэн хэсэгт зааснаар, “Нас барсан хүний гэр бүлийнхэн нь цогцост хүрэхгүйгээр, зөвхөн харах хүсэлтэй бол шаардлагатай бүх эрүүл ахуйн зохицуулалтыг хэрэгжүүлсний дараа үүнийг зөвшөөрнө. Ингэхдээ цогцост ямар ч тохиолдолд хүрч, эсвэл үнсэж болохгүй тухай дэлгэрэнгүй зааварчилгаа өгнө” гэжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын журам, заавар

Иймээс Коронавирусээр нас барсан тохиолдолд ар гэрийнхэнтэй нь салах ёс гүйцэтгүүлэхгүй гэх мэдээлэл НЯЦААГДАЖ байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst