Путины охин нас барсан гэх мэдээлэл гарч, ОХУ-ын вакцины туршилт саатсан нь ХУДАЛ

FACT CHECKED:“Вакцины туршилтад орсон Путины охин нас барсан”#ХУДАЛ

[Худал] Үнэнийг хайх” уриатай анализ мэдээллийн itoim.mn мэдээллийн сайтад “Путины охин нас барсан гэх мэдээлэл гарч, ОХУ-ын вакцины туршилт саатжээ” гэх мэдээлэл гарсан. Уг мэдээлэлд ОХУ-д хийж буй вакцин явц тасалдаж буйг мэдээлэхдээ өнгөрсөн наймдугаар сард гарсан “Вакцины туршилтад орсон Путины охин нас барсан” гэх мэдээллээс болсон мэт ойлголт төрүүлэхээр гарчигласан нь олон нийтийг төөрөгдүүлэх агуулгатай болжээ.
#FactCheckedByMFCC

Путины охин нас барсан гэх мэдээлэл гарч, ОХУ-ын вакцины туршилт саатсан нь ХУДАЛ

Тус вебсайтын мэдээлснээр “Владимир Путины охин болох Катерина Тихонова вакцины хоёр дахь тунг хийлгэсний дараа түүний биед гэнэтийн гаж нөлөө илэрч Москва хотноо нас барлаа. Кремль энэ талаар одоогоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Гэхдээ Катерина Тихоновагийн ойрын эх сурвалжийн мэдээлснээр тэрээр вакцины хоёр дахь тун хийлгэсний дараа огцом халуурч, таталт өгсөн бөгөөд эмч нар вакцины гаж нөлөөг арилгаж чадаагүй” гэсэн байна. Гэхдээ энэхүү мэдээлэл хуурамч байх магадлал тун өндөр байгаа юм. Учир нь “torontotoday.net” гэх вебсайт нь уг мэдээлэл гарахаас хэдхэн хоногийн өмнө шинээр нээгдсэн байна” гэж бичжээ.

Баримт шалгах явц:

Харин энэ мэдээллийг дэлхийн олон улс дахь баримт шалгагч төвүүд анализ хийж, хуурамч болохыг баталсан юм. Улмаар Torontotoday.net вебсайт уг мэдээллийг устгасан байна.
📌Харин үүнээс хоёр сар хагасын дараа Монголын мэдээллийн сайт гарчигтаа эш татсан нь олон нийтийг төөрөгдүүлэх агуулгатай болжээ.
❌Монголчуудын ихэнх нь гарчиг хараад доторх нийтлэлийг орхидог зуршлаараа энэхүү мэдээллийг өнгөц харж, шүүлтүүрдэж хяналгүйгээр цааш түгээсээр байгаа нь харамсалтай..

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst