УИХ-ын дарга Г.Занданшатарын нэртэй COVID-19-ийн үеийн зөвлөмж ТӨӨРӨГДҮҮЛСЭН

FACT CHECKED: УИХ-ын дарга Г.Занданшатарын нэртэй COVID-19-ийн үеийн зөвлөмж ТӨӨРӨГДҮҮЛСЭН

[Төөрөгдүүлсэн] Өчигдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний 07:56 цагт УИХ-ын даргын ажлын албанаас “Гомбожавын Занданшатар” хэмээх албан ёсны пэйж хуудсандаа “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дараах 4️⃣зөвлөмж, зөвлөгөөг сайтар уншиж танилцаарай.
   😷Маскаа зүүе!
   🙌Гараа угаая!
   👉Зайгаа барья!
Бүх нийтээрээ иргэн нэг бүрийн төлөө хариуцлагатай байж Хайртай бүхнээ хамгаалъя.
Бид нэг удаа чадсан. Дахиад ч чадна!💪” гэсэн тайлбартай ТӨӨРӨГДҮҮЛСЭН болон ХУДАЛ мэдээлэл агуулсан постеруудыг нийтэлсэн. Уг алдаатай зөвлөмж 12-ны өдрийн 12:00 цагийн байдлаар 11 мянган удаа шэйрлэгдсэн байна. Үүнд, УИХ-ын гишүүдээс гадна төрийн байгууллагуудын пэйж, урлаг соёлын алдартнуудаас эхлээд олон нийтэд нөлөөлж болзошгүй субьектүүдээр дамжин ийнхүү түгсэн мэдээлэлд баримт шалгалт хийж залруулах шаардлага гарлаа.
#FactCheckedByMFCC

Улмаар 11 дүгээр сарын 12-ны 09:36 цагт “Гомбожавын Занданшатар” пэйжид "5 хоног хатуу хөл хорионы дэглэмийн үеэр гэртээ хэрхэн аюулгүй байж цар тахлаас хамгаалах талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дараах 4️⃣ зөвлөмж, зөвлөгөөг сайтар уншиж танилцаарай.
Энэ мэдээллийг өөртөө хадгалах бус, уншиж танилцаад гэр бүл, найз нөхөддөө түгээе!" хэмээн ДЭМБ-ын зөвлөмжүүдийг бодит ҮНЭН утгаар ойлгогдохуйц хийсэн постеруудыг оруулсан нь 13:06 цагийн байдлаар 323 удаа хуваалцаад байна.
‼️Постеруудын баруун доод буланд "УИХ-ын дарга Г.Занданшатар" гэж бичсэн нь БУРУУ агуулгатай, харин доод гол хэсэгтээ төрийн ордны зурагтай, "Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар" гэж бичсэн зөвлөмжүүд нь ЗӨВ агуулгатай байгааг анхаарна уу.

Уг зөвлөмж агуулсан постеруудын 👉“Зөвлөгөө” гэх хэсэгт “Гүнзгий амьсгаа аваад амьсгалаа 10 секундээс илүү барина. Хэрэв та энэ үйлдлийг ханиалгахгүйгээр, бачууралгүй амжилттай хийж чадаж байвал уушгинд фиброз байхгүй ба таныг халдваргүй болохыг илтгэж байна” гэжээ. Энэ нь олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн ХУДАЛ мэдээлэл гэдгийг ДЭМБ-аас анхааруулсан.
‼️Мөн "Урьдчилан сэргийлэх" гэдэг хэсэгт "Вирус гар дээр 5-10 минут амьдрах боломжтой. Та гараараа нүдээ нухах, эсвэл хамартаа хүрч болно" гэж оруулсан нь ноцтой АЛДАА байв.

Тус мэдээлэлд дээрх "10 секундын турш амьсгалаа түгжиж халдварласнаа мэдэх арга"-ын талаар баримт шалгалт хийсэн бөгөөд 👉“COVID-19-ийн хамгийн түгээмэл шинж тэмдэг бол хуурай ханиалгаж, халуурч, ядарна. Зарим хүмүүс уушгины хатгалгаа гэх мэт илүү хүнд хэлбэрээр өвдөж болзошгүй юм. COVID-19 өвчнийг үүсгэдэг вирус байгаа эсэхийг баталгаажуулах хамгийн сайн арга бол 📌ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ юм. ❗️Энэ амьсгалын дасгалаар та халдвар авсан эсэхээ баталж чадахгүй, тэр ч байтугай аюултай байж болно” гэжээ.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst